Томуугийн халдвараас сэргийлэх дархлаажуулалтын аяныг ирэх сарын 1-10-нд зохион байгуулна

2020-09-25 1367 0

Томуугийн халдвараас сэргийлэх дархлаажуулалтын аяныг ирэх аравдугаар сарын 1-10-ны өдрүүдэд улс даяар зохион байгуулах аж.

Аянын хүрээнд эрсдэлт бүлгийн хүн амыг  улирлын томуугийн эсрэг вакцинд хамруулах юм.

ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма “Аймгийн төвийн 2-5 насны, нийслэлийн хэмжээнд зургаан сартайгаас ес хүртэлх насны хүүхдүүдийг товлолын вакцинжуулалтад хамруулна. Хүүхдүүдийг сум, өрхийн харьяа төвийн дархлаажуулалтын байнгын цэгүүд болон цэцэрлэг, сургуулиуд дээрх түр цэгүүдээр дамжуулан дархлаажуулалтад хамруулна.

Цэцэрлэг, сургуулийн насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийн хувьд улирлын томуугийн вакцинд хүүхдээ хамруулах талаарх мэдээллээ сургууль, цэцэрлэгийн багш нарт нь мэдэгдэж, тухайн сургууль, цэцэрлэгээс тарааж өгөх вакцин хийлгэх зөвшөөрлийн хуудсыг баталгаажуулахыг хүсч байна.

Хэрвээ хүүхэд тань сүүлийн нэг сарын хугацаанд томуугийн болон товлолын дархлаажуулалтад хамрагдсан эсвэл цочмог халдварт өвчнөөр өвдсөн бол энэ талаарх мэдээллээ эмч, сургууль, цэцэрлэгийн багш нарт мэдээлж, улирлын томуугийн вакциныг хийх хугацааг хойшлуулна.

65-аас дээш насны ахмад настан, архаг хууч өвчтэй хүмүүс, жирэмсэн эмэгтэйчүүд, эмч, эмнэлгийн ажилчид мөн адил харьяа өрхийн эмнэлгүүд дээрх байнгын цэг болон бусад эрүүл мэндийн байгууллагууд дээр байгуулагдсан түр цэгүүд дээрээс дархлаажуулалтад хамрагдах боломжтой.

  • – Вакциныг зургаан сартайгаас хоёр насны хүүхдэд хоёр удаагийн тунгаар нэг сарын зайтай
  • – Гурваас дээш насныханд нэг удаагийн тунгаар дархлаажуулна.

Заавал хийх дархлаажуулалтаасаа хоцорсон хүүхдүүдийг нөхөн дархлаажуулахаас гадна 7, 15 настай хүүхдүүдэд сахуу татрангийн эсрэг вакциныг хийнэ. Улирлын томуугийн эсрэг вакцинд хамрагдсанаар томуугийн хүндрэлээс сэргийлэх бүрэн боломжтой” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Архины хамааралтай хүмүүсийн ард сэтгэл зүйн суурь асуудал байдаг

Нийслэлийн Аддиктлогийн төвийн судлаач Б.Төртогтох архинд донтох эмгэгийн тухай дараах мэдээллийг өг

2024-03-03

Хувь хүний өвчин “Сэтгэлээ барьж чадаагүй”-ээс үүсдэг

-Хүн муулах, шүүмжлэх, өширхөх, хонзогнох, үл уучлахад ходоодны хүчил ихэснэ.-Хэт халуун хоол идэх

2024-02-28

EClinicalMedicine: Эрдэмтэд Covid19 хүний тархинд хэрхэн нөлөөлдөг болохыг судалжээ

Ливерпүүлийн их сургуулийн эрдэмтэд Covid19 хүний тархинд хэрхэн нөлөөлдөг болохыг судалжээ. Корона

2024-02-19