Есөн настай талийгаач охины ээж ч хүчирхийлэлд өртөж байжээ

2020-09-24 222 0

Есхөн настай охин хүчирхийллийн улмаас амиа алдсан нь нийгмийг цочроогоод байна. “Лантуун дохио” ТББ-аас хүн бүр өөрсдөөсөө эхэлж дор бүрнээ хараа хяналтаа сайжруулахыг уриалж “Хүчирхийллийг тэвчдэггүй ХҮН БАЙ” үндэсний хэмжээний акцыг эхлүүллээ.  

Талийгаач охинд задлан шинжилгээ хийхэд “Гадна талд нүүр, духанд хуучин зулгаралттай, дотор эрхтнийг шинжилэхэд хоёр талын хавирга хугарч, хуучин бороолсон шинжтэй. 12 хуруу гэдэс няцарсан шархтай. Бүдүүн гэдэсний чацархайд шингэн хуралдсан байсан. Урьдчилсан байдлаар хэвлийн гялтангийн хордлогоор нас барсан байх магадлалтай гэсэн онош гарсан. Мөн тодорхой гадаргуутай зүйлээр хүчтэй цохьсон гэж урьдчилсан байдлаар үзэж байгаа” гэж Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дарга, хурандаа Г.Дагиймаа хэлсэн юм. 

Харин Хууль зүйн сайд Х.Нямбаатар энэхүү хэрэгт сэжиглэгдэж буй этгээд анхны байцаалтаар хэргээ хүлээсэн гэх мэдээллийг хэллээ. 

Тэрээр “Өглөөний найман цагийн үед энэ хэрэг болсон гэж урьдчилсан шалгалтаар тогтоогдож байгаа. Хэрэг үйлдсэн нөхөр өөрийн бурууг хүлээн зөвшөөрсөн. Хэрэг гарах үед ээж нь гэртээ унтаж байсан, хэргийг хараагүй гэдэг. Харин хэрэг үйлдсэн хүн нэг удаа гэдэс рүү нь өшиглөсөн гэж мэдүүлсэн. Хэрэг харьяаллын дагуу Нийслэлийн цагдаагийн газарт шилжиж шалгагдаж байна. 

Хамгийн ноцтой мэдээлэл гэвэл, шүүх шинжилгээний урьдчилсан байдлаар хүүхдийн нэг талын 5, нөгөө талын 6 хавирга хоёр сар гаруйн өмнө ташраараа хугарч байсан гэсэн хариу гарсан. Удаа дараа хүчирхийлүүлж байсан нь тодорхой байна. Ээж нь мөн хоёр ч удаа аймшигтайгаар зодуулж байсан нь тодорхой болсон” гэсэн юм. 

Тэгвэл, хүчирхийллийн хэрэгт сэжиглэгдэж буй М.Баттулга гэгч нь 1984 онд төрсөн 36 настай, бүрэн дунд боловсролтой нэгэн бөгөөд “Оюу-Толгой” компанид гэрээт ажилчнаар ажиллаж байжээ.

Тэрээр хоёр жилийн өмнө ажлаасаа гарч, Улаанбаатар хотод барилгын засал чимэглэлийн ажил хийдэг байсан гэх бөгөөд ажилгүй байх зарим үедээ архи ууж, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан нь шалгалтын явцад тогтоогдсон байна. 

Уг этгээд 2016 оноос эхлэн талийгаач охины ээж Б-тэй хамтран амьдарч эхэлсэн бөгөөд бага насны хоёр дагавар охин, жирэмсэн эхнэр, өөрийн төрсөн 2, 8 настай хүүтэйгээ хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд амьдардаг байжээ.

Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар тэрээр бага дүүгээ “сайн харахгүй” байна гэдэг шалтгаанаар талийгаач охиныг удаа дараа зодож, гэмтээж байжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

МУ-ын тод манлай уяач Т.Галбадрах дуудлага худалдаа зарлан “Бүлтүүш хээр”-ээ 150 сая төгрөгийн үнэд хүргэжээ

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Монгол Улсын тод манлай уяач Т.Галбадрах хурд хуваах зори

2020-10-27

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар НОБГ-ын удирдлагуудтай уулзаж, үүрэг чиглэл өгөв

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр НОБГ-ын удирдлагууды

2020-10-27

Өндөржүүлсэн бэлэн байдлыг 12 дугаар сарын 31 хүртэл сунгана

Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан Төрийн ордонд болж байна. Хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн ба

2020-10-26