Ц.Элбэгдорж: Чулуу болгоныг сөхөж, оёдол болгоныг татаж үзэх ёстой

2020-09-21 751 0

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ойрын өдрүүдэд тун “идэвхтэй” байх болов. “Amaraa’s weekly” шоуны зочноор оролцсон тэрээр “Улаан бал” нэвтрүүлэгт бас уригдсан гэж байгаа. Зочин мэндлэхээр гараа сунгаж, Амараа тохойгоо өгснөөр эхэлсэн “мааз” маягийн яриа шоуны турш энэ өнгөө хадгалсаар дуусав.

Гэсэн ч “Үгэн дотор үг, үхэр дотор гиваа” гэдэг дээ.

-Корона гэснээс та чинь их олон орны тэргүүнүүдтэй уулзаж явсан хүн. Орон оронд янз янзаар мэндэлнэ биз. Сүүлийн үед энэ мэндчилгээ /Ерөнхийлөгч Х.Баттулгын Хятадын гадаад хэргийн сайдтай мэндчилснийг дуурайн үзүүлж/ их шүүмжлэл дагуулаад байгаа. Та юу гэж бодож байна?

-Коронагийн үед энэ талаар би юм яриад яах вэ. Ер нь бол олон л орны Ерөнхийлөгч нарыг Чингис хааныхаа хөшөөнд мөргүүлж л явлаа. Төрийн ордноос гарууд хөшөөний урд очоод намайг мэхийхээр дагаад л мэхийнэ шүү дээ. /инээгээд/ Оросын Ерөнхийлөгч Медведьев ирсэн, Си Жинпинийг ч бас мөргүүлж л явлаа.

-Таныг чинь хүзүүгүй хүн гээд байдаг, ингээд харсан хүзүүтэй л юм байна шүү дээ?

-Хүзүү байгаа биз дээ. Чамайг бодвол эрүү жаахан урттай л байхгүй юу. /инээгээд/ Монголчууд “мөрөн дээрээ толгойтой яваарай” гэдгээс биш “хүзүүн дээрээ толгойтой яваарай” гэдэггүй  байх аа.

-Сүүлийн үед Өвөр Монголд бий болсон Монгол бичгийг хориглох асуудлаар та олон нийтийн сүлжээнд хамгийн их идэвхтэй байгаа хүний нэг. Таны байр суурийг гадаадын хэвлэлүүдээр хүртэл гаргасан байна лээ. Яагаад тэр вэ?

-Хятадын их сэтгэгч Күнзийн хэлсэн үг бий. “Хүнийг шүүмжлэхээсээ өмнө өөрийгөө шинжээд үз. Түүний оронд чи өөрөө байсан бол яах вэ” гэж. Өвөр Монгол бол автономит улс. Хэрвээ Хятад хүнд монгол бичиг заасан бол яах вэ? Өвөр Монголчуудын хийгээд байгаа тэмцлийг тэгж ойлгох ёстой. Хэл соёлд нь хүндэтгэлтэй хандах ёстой. Түүнээс биш Хятад, Монголын харилцаа явдгаараа явна аа. Санаа зоволтгүй. Энэ бол Хятадын асуудал биш, Монголын асуудал, миний асуудал байхгүй юу. Тэр өнцгөөр нь харах ёстой. Тийм учраас хүнийхээ хувьд монгол хүнээ өмөөрч байгаа юм.

-Таныг чинь шорон оронд орох гээд байна, шалгуулаад байна л гэдэг. Яг орох гээд байгаа юм уу, орохгүй гээд байгаа юм уу?

-Намайг хуулийн байгууллага зургаан жил шалгаж байна. Бухын доодохыг харж үнэг турж үхнэ гэдэг шиг, миний доороос аймаар юм гарч ирнэ гээд л хүлээгээд байсан. Шалгахыг нь би зөв гэж үзэж байгаа. Чулуу болгоныг сөхөж, оёдол болгоныг татаж үзэх ёстой. Одоо байгаа нөхдүүдийн шалгуулах юм ч гэсэн өдөр өдрөөр нэмэгдэж байгаа.

-Таныг чинь зөвлөх хийгээд байгаа л гэж сонссон? Яг юу зөвлөөд байна?

-Нэг онигоо байдаг юм. Малчин айл бухаа хөгширөхөөр нь засчихаж. Нөгөөх нь засуулчихаад шөнө болохоор яваад алга болчихдог, өглөө ирээд хотондоо хэвтэж байдаг гэнэ. Тэгээд бухнаасаа асууж.

-Чи ер нь юу хийгээд яваад байдаг юм?

-Аа нэг зөвлөх маягийн л юм… гэсэн гэж байгаа.

-За за /инээгээд/ Манай шоуны урилгыг хүлээж авч ирсэнд баярлалаа. Та яалт ч үгүй Монголын ардчилалтай холбоотой хүн. Ардчиллаа, ялангуяа эрх чөлөөгөө харж хандаж яваарай. Залуучууддаа эрх чөлөөний тухай ойлголтыг байнга өгч байгаарай гэж хүсье.

-Ер нь тэгээд зөвлөөд л явна л даа…

Ц.Элбэгдоржийн маазрал ба үгэн дотор үг, үхэр дотор гиваа…

Ц.Элбэгдоржийн маазрал ба үгэн дотор үг, үхэр дотор гиваа…Монголчууд “мөрөн дээрээ толгойтой яваарай” гэдгээс биш “хүзүүн дээрээ толгойтой яваарай” гэдэггүй байх аа.

Posted by MLife.mn on Monday, September 21, 2020

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Сонгуулийн автомат системийг шалгах ажлын хэсэгт тагнуулын байгууллага оролцоно

Сонгуулийн ерөнхий хороо өнгөрөсөн хоёр өдөр хуралдаж, аймаг, нийслэлийн сонгуулийн хороо, Төв комис

2024-04-17

Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан алба хаагчийн ар гэрт 80м.кв талбай орон сууц олгоно

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсли

2024-04-15

Жагсаалтаар сонгогдох 48 гишүүний 40 орчим нь АН, МАН-аас сонгогдох таамаг гарчээ

Энэ 2024 оны УИХ-ын сонгуулиар 126 гишүүн сонгогдох хуультай болсон. 78 гишүүнийг  сонгогчид шууд со

2024-04-12