Ц.Хүсэлбаатар: Тэр хүү царай зүсээрээ Р.Чойном гуайтай хачин адилхан юм билээ

2020-09-19 2075 0

Найруулагч Ц.Хүсэлбаатар өөрийн нүүр номын хуудаснаа нэгэн сонинхолтой мэдээлэл оруулжээ. Тэрээр “Яруу найрагч Р.Чойном хүүтэй байсан ба тэр хүү нь Өвөрмонголын Шилийн гол аймгийн Хөвөөт шар хошуунд амьдардаг” хэмээжээ.

Р.Чойномын хүү гэх залууг Ч.Эрхэмболд гэдэг агаад хэл зохиолоос хол хөндий, дуу цөөтэй хүн гэнэ.

Найрагчийн хүүтэй хэрхэн уулзсан талаараа “Ч.Эрхэмболдтой 2017 оны зун Өвөрмонголд таарч байсан. Өвөрмонголын Шилийн гол аймгийн Хөвөөт шар хошуунд ажлаар явж байхад нутгийн иргэд нь “Манай энд ар Монголын алдарт зохиолчийн хүү байдаг” гэж хэлсэн. Би “Р.Чойном гуай ганц охинтой шүү дээ. Та нар андуурч байна” гэхэд “Яг мөн” гэдэг байсан юм. Ингээд би зорьж уулзсан. Ч.Эрхэмболд гэх хүү нь энгийн л амьдралтай залуу байсан. Царай зүсний хувьд бол Р.Чойном гуайтай их адилхан юм билээ. Ганц хоёр зүйл асуухад дуу цөөтэй, бүрэгдүү  хүн шиг санагдсан. Бичиг цааснаас бүр ч хол. Ингээд бид хоёр зургаа авхуулаад салсан” хэмээн мөн ярьжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсн

2025-07-03

“The HU” хамтлагийн Увс аймагт тоглох тоглолтын VIP суудал 1 сая төгрөгийн үнэтэй

Монголын Хүннү рок урсгалыг дэлхийд таниулсан “The HU” хамтлаг анх удаа орон нутгийн үзэгчдэд зориул

2025-07-02

Наадмын нээлтийн арга хэмжээг 21 аймгийн иргэд төв талбай дээрээ шууд үзнэ

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар Тулгар төр

2025-07-01