Хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан хүнсний бүтээгдэхүүнийг хураан авч, устгажээ

2020-09-14 849 0

Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор энэ сарын 10-ны өдөр хорио цээр болон гарал үүслийн гэрчилгээгүй далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн импортлохоор завдсан зөрчлийг хилийн Мэргэжлийн хяналтын албанаас илрүүлжээ.

Тухайлбал, экспортлогч орны хорио цээрийн гэрчилгээгүй, гарал үүсэл тодорхойгүй сам хорхой 16кг, хясааны мах 4кг, амталж дарсан дун 4кг, амталсан хавч 18кг, хясаа 18кг, наймаалжны мах 20кг, загасны нурууны цул мах 20кг, хөлдүү загас 18кг, хөрстэй цэцэг 176 ширхэг зэрэг бараа бүтээгдэхүүнийг нуун далдалж, хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завдсаныг илрүүлсэн байна.

Дээрх бүтээгдэхүүнийг хураан авч устгалд оруулсан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Сурагчаа зодсон багшид 10 хоног баривчлах шийтгэл ногдуулжээ

Цахим орчинд 2024 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр ерөнхий боловсролын сурагчийн биед багш нь халда

2024-04-22

“Бэлтэс мөрөн” ХХК-д холбогдох хэргийн шүүх хуралдааныг ирэх сарын 1-нд нээлттэй хийнэ

"Бэлтэс мөрөн" компанийг үүсгэн байгуулагч нэр бүхий есөн иргэнд холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн

2024-04-19

Малчдыг малжуулах ажлын хүрээнд нийт 22 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн

УИХ-ын пүрэв гарагийн нэгдсэн чуулганаар Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлт

2024-04-19