Ц.Магалжав: Допингийн шинжилгээний хариуг шууд зарлах боломж хуулиар хязгаарлагдсан

2020-09-12 168 0

Допингийн шинжилгээний хариуг хэзээ зарлах асуудлаар Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүний үүрэг гүйцэтгэгч Ц.Магалжав мэдээлэл өгсөн билээ.

Тэрээр “Допингийн шинжилгээг Үндэсний их баяр наадмын хуульд заасны дагуу авдаг. Хариуг нь мөн допингийн шинжилгээ авах журмын дагуу зарлана. Шинжилгээ БНСУ-аас гурав хоногийн өмнө ирсэн. Допингийн эсрэг төв, Баяр наадмын зохион байгуулах хороо руу шинжилгээний хариуг явуулсан. Монголын үндэсний бөхийн холбоо та нар шиг мэдээлэлтэй байна.

Өмнөх жил бөхчүүдэд утсаар мэдэгдсэнээс болж бөхчүүд лайв хийж байсан. Энэ нь хууль дүрэм зөрчиж байгаа юм. Тухайн бөхчүүд хариугаа хүлээн зөвшөөрөхгүй бол Б сорьцын шинжилгээ өгөх эрхтэй. Тэгэхээр Б шинжилгээний хариу өгнө гээд тухайн допинг илэрсэн бөх хүсэлт гаргасан бол хариуг иртэл тухайн бөхийн нэр хүндэд халдаж болохгүй.

Олон улсад баримталж байгаа дүрэм журмыг баримтлах ёстой. Энэ жил өмнөх жил шиг бөхчүүдэд мэдэгдэх явдлыг хийхгүй. Биечилж уулзаад тухайн бөхчүүдэд ирсэн хариуг өөрсдөд нь өгөөд Б сорьц өгөх үү гэдгийг ярина. Шууд шинжилгээний хариуг зарлах боломж хуулиар хязгаарлагдсан.

Баяр наадмын зохион байгуулах хорооноос бөхчүүдийг дуудаж хариуг нь хэлнэ. Одоогоор дуудаж уулзсан эсэхийг мэдэхгүй байна. Баяр наадмыг зохион байгуулах хорооны комисс хуралдаж байж шийдэх асуудал. Дур дураараа зарлана гэсэн ойлголт байхгүй” гэсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Э.Бат-Үүлийн шүүх хурлыг дахин хойшлуулж, 10 дугаар сарын 28-нд товложээ

Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох Эрүүгийн хэргийн шүүх хурлыг аравдугаар сарын 28 хүртэл дахин хо

2020-10-01

Хархорин сумаас Улаанбаатар явах чиглэлийн замын гарах хөдөлгөөнийг түр хаажээ

Ихэнх нутгаар өнөөдөр нойтон цас орж, орон нутгийн зарим чиглэлийн замын хөдөлгөөнд халтиргаа гулга

2020-09-30

SOS: Цаг агаарын ГАМШИГТ ҮЗЭГДЛЭЭС сэрэмжлүүлж байна

Өнөөдөр буюу есдүгээр сарын 30-нд Архангай, Төв аймгийн нутаг, Өвөрхангайн хойд, Булганы өмнөд хэсг

2020-09-30