Аварга П.Бүрэнтөгс “Аврагч” спорт хорооны даргаар томилогдлоо

2020-09-11 1223 0

Ардын хувьсгалын 99 жилийн ойн улсын их баяр наадамд ес даван түрүүлж, Монгол Улсын аварга цол хүртсэн Увс аймгийн Давст сумын харьяат П.Бүрэнтөгс ОБЕГ-ын харъяа “Аврагч” Биеийн тамир техник–Спортын хорооны даргаар томилогджээ.

Уг хороог өмнө нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Монгол Улсын аварга, дэд хурандаа Г.Эрхэмбаяр удирдаж байсан юм.

“Аврагч” Биеийн тамир техник–Спорт хороо нь 2009 онд Монгол Улсын Шадар сайдын 08 дугаар тушаалаар байгуулагдсан түүхтэй.

Сонирхуулахад, одоогийн байдлаар үндэсний бөхийн аварга цолтнуудаас дархан аварга Г.Өсөхбаяр Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороог, улсын аварга Н.Батсуурь ШШГЕГ-ын харъяа “Сүлд” спорт хороог удирдаж байгаа билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Наадмын тасалбар 100-150 мянган төгрөгийн үнэтэй

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос хэвлэлийн бага хурал хийлээ. Баяр наадмыг

2025-07-01

Энэ онд ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлэх амралт, сувиллын газрууд

2025 онд ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлэх амралт, сувиллын газруудын жагсаалтыг та

2025-07-01

Элсэлтийн шалгалтын хуваарь болон зохион байгуулах байршлууд

2025 оны Элсэлтийн шалгалт (ЭШ) өнөөдөр буюу зургаадугаар сарын 18-ны 10:00 цагаас түүхийн хичээлээр

2025-06-18