Бэлчээрийн маргаанаас болж хоёр хүн амиа алджээ

2020-09-10 600 0

Өчигдөр буюу есдүгээр сарын 9-ний өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант суманд хоёр хүнийг буудан амь насыг нь хороож, хэргийн газраас зугтсан хэрэг гарчээ.

Хэргийг тодруулбал, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын хоёрдугаар багийн нутагт гэр бүлийн хоёр хүн буудуулж нас барсан байжээ. Хэргийг шалгах явцад Хөвсгөл аймгийн харьяат 23 настай Б гэгч нь бэлчээрийн маргаанаас үүдэн 51 настай эрэгтэй Б, 51 настай эмэгтэй М нартай маргалдаж, улмаар ОХУ-д үйлдвэрлэсэн Сайга маркийн буугаар буудаж амь насыг нь хохироосон болох нь тогтоогджээ.

Хэргийн газраас зугтсан сэжигтэн этгээдийг эрэн сурвалжилж байгаа ба тэрээр биедээ хоёр галт зэвсэгтэй байж болзошгүй гэж мэдээллээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Сурагчаа зодсон багшид 10 хоног баривчлах шийтгэл ногдуулжээ

Цахим орчинд 2024 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр ерөнхий боловсролын сурагчийн биед багш нь халда

2024-04-22

“Бэлтэс мөрөн” ХХК-д холбогдох хэргийн шүүх хуралдааныг ирэх сарын 1-нд нээлттэй хийнэ

"Бэлтэс мөрөн" компанийг үүсгэн байгуулагч нэр бүхий есөн иргэнд холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн

2024-04-19

Малчдыг малжуулах ажлын хүрээнд нийт 22 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн

УИХ-ын пүрэв гарагийн нэгдсэн чуулганаар Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлт

2024-04-19