Франкфуртээс ирсэн иргэнээс коронавирус илэрч, батлагдсан тохиолдлын тоо 206 боллоо

2020-06-21 889 0

ЭМЯ-ы ээлжит мэдээлийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өчигдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лабораторид 314 хүний сорьцод шинжилгээ хийгдсэнээс 312 хүнд коронавирусийн халдвар илрээгүй. Хоёр хүнд нь илэрсэн.

Тодруулбал, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ОХУ-ын иргэн 66 настай, эрэгтэй жолооч, Франкфуртын онгоцоор ирсэн 80 настай эмэгтэйгээс коронавирус илэрсэн. Ингэснээр батлагдсан тохиолдлын тоо 206 болж байна. Үүнээс эдгэж гарсан хүн 139 байна. Өнөөдөр 20-37 хоног эмчлэгдсэн 7 хүн эдгэж, эмнэлгээс гарлаа.

Одоо ХӨСҮТ-д 67 өвчтөн байгаагийн 60 хүний биеийн байдал хөнгөн, 7 хүний биеийн байдал хүндэвтэр гэж үнэлэгдэж байгаа.

Сөүл-Улаанбаатарын онгоц шөнийн 02 цагт буусан. Энэ нислэгийн зорчигчдоос 5 хүнийг сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-рүү шилжүүлээд байна” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Тэтгэврийн зээлд хязгаарлалт тавихгүй байхаар тохиролцжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар болон Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар ахмадын тэт

2025-07-03

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсн

2025-07-03

3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-ий мөнгөн медальт тамирчдад 500 сая төгрөг олгоно

Ерөнхий сайд Г.Занданшатар, Соёл, спорт, аялал, жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам нар Улаанбаата

2025-07-02