Баар, дэн буудал, спорт заал зэрэг газруудыг түр хаах хугацааг сунгалаа

2020-03-30 1756 0

“ХОТ-ын мэдээллийн цаг”-аар хотын дарга С.Амарсайхан “Бүх төрлийн баар, фитнесс, саун, дэн буудал, биллиард, спорт заал зэрэг спорт, соёл урлагийн газруудын үйлчилгээг түр зогсоосон, ресторан паб, цэнгээний газруудын үйл ажиллагааг 22:00 цаг хүртэл болгосон хугацааг дөрөвдүгээр сарын 30-ыг хүртэл сунгахаар болсон” талаар мэдээлэв.  

Хотын дарга С.Амарсайхан  “Дээрх газруудыг хэсэгчлэн, цөөн тоогоор нээхээр судалсан боловч эрсдэл өндөр байгаа тул ийнхүү хугацааг сунгахаар болсон тул иргэд, аж ахуйн нэгжүүдийг шийдвэрийг ойлгохыг хүсэж байна” гэв.

Мөн тэрээр “Дэлхийн хотуудад шинэ коронавирусийн тархалт буурахгүй байна. Улаанбаатар хотын хувьд цаг алдалгүй яаралтай арга хэмжээ авч ажилласан. Хотын иргэд ч бидэнтэй хамтран ажиллаж байна. Хорио цээрээ тавих ёстой гэсэн санал их байгаа ч бид эрсдэл гаргахгүй байхын тулд анхаарах ёстой цаг үе ирсэн байна.  Тайвширч, назгайрч болохгүй.

Хүүхдийг шууд гэрт байлгах, агаар салхинд гаргахгүй байх нь тийм ч зөв шийдвэр биш гэдгийг анхаарч байгаа. Уулын аманд гарах боломжийг нээх талаар судалж байна. Шууд нээх боломжгүй. Эрсдлээс урьдчилан сэргийлэхийн тулд гэр бүлийн хүрээнд гарах, олноор цуглахгүй байх нь чухал. Мөн орчноо цэвэр байлгах үүднээс нус шүлсээ хаяхгүй байх, хүндэрч хөнгөрөхгүй байх хэрэгтэй” гэлээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Х.Тамир: Их, дээд сургуульд элсэх босго оноо өмчийн хэлбэр харгалзахгүй ижил байна

Дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх журамд орсон өөрчлөлтийн талаар өнөөдөр Боловсрол,

2024-04-18

Ховд аймагт “Тусгай зориулалтаар угалз, тэх, зэрлэг гахай агнуулах зөвшөөрөл олгох” нээлттэй дуудлага худалдаа зарлажээ

Ховд аймагт "Тусгай зориулалтаар угалз, тэх, зэрлэг гахай агнуулах зөвшөөрөл олгох" нээлттэй дуудлаг

2024-04-13

УЕПГ: УИХ-ын нэр бүхий гишүүн14 настай хүүхдийг хүчирхийлсэн гэх хэрэг бүртгэгдээгүй

Цахим орчинд “УИХ-ын гишүүн 14 настай охин хүчиндсэн гэх хэрэгт холбогдож, Нийслэлийн прокурорын шат

2024-04-13