Л.Оюун-Эрдэнэ: Энэ удаагийн сонгуулийн өрсөлдөөн намуудын хооронд биш, авлигачид болон ард түмний дунд явагдана

2024-06-10 1476 0

УИХ-ын сонгуулийн сурталчилгаа өнөөдрөөс албан ёсоор эхэлж байна.

Энэ удаагийн сонгуулийн өрсөлдөөн намуудын хооронд биш, авлигачид болон ард түмний дунд явагдана гэж Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдэгдлээ. Сонгогчид МАН ба АН, эсвэл ХҮН нам, “Үндэсний эвсэл” гэж өрсөлдөөнийг харж байгааг МАН-ын дарга ийнхүү өөрөөр харж байна.

Тэрээр сүүлийн хагас жил шахам МАНАН бүлэглэл буюу нам дамнасан бүлэглэлийн толгойлогч Ц.Элбэгдоржтой хэвлэл, сошиалаар тэмцэж байгаа бөгөөд энэ удаагийн сонгуулиар л МАНАН-г нэг мөсөн дарж авахгүй бол Монгол сүйрнэ хэмээн мэдэгдэж байгаа. Тиймдээ ч МАН “Ард түмний ялалт” уриатай сонгуульд оролцож байна.

МАН-ын даргынхаар намууд хоорондоо өрсөлдөхгүй энэ сонгуулиар тэгвэл сонгогчид хэнийг ялгаж харж саналаа өгөх вэ?

Шуудхан хэлэхэд МАН-аас ч, АН-аас ч Ц.Элбэгдоржийн гэгдэх хүмүүс, Х.Баттулгын гэгдэх хүмүүс нэр дэвшиж (Х.Баттулга бүр өөрөө дэвшиж байгаа) байгаа. Аль нэг бүлэглэлд ороогүй өөр өөрсдийнхөө чигийг бариад явж буй дэвшигчид ч бий.

Улстөрийн хүрээний шинжээчдийн дүгнэлтээр, хуучин МАНАН сарниж, шинэ МАНАН үүссэн гэх нь ч бий. Хуучин бол сонгогчид намуудыг нь хараад л сонголтоо хийдэг байсан бол энэ удаа тэгж сонгож болохгүй ихээхэн ээдрээ будилаантай сонгууль болж байна. Юутай ч энэ сонгууль сонгогч олноос ихээхэн мэргэн ухаан шаардсан сонгууль болох нь ээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Говьсүмбэрчүүд хийсэн ажил, хэлэх үгтэй нэр дэвшигчдэд итгэл хүлээлгэнэ

Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Говьсүмбэр аймгийн иргэд, сонгогчидтой

2024-06-22

Тэс сумынхан “Морьтой Аравт”-ыг багаар нь дэмжинэ гэв

УИХ-ын сонгуулийн II тойрогт нэр дэвшигч, Монгол Ардын Намын Ерөнхий  Нарийн Бичгийн дарга Д.Амарбая

2024-06-21

Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалан Завхан аймгийн иргэд, сонгогчидтой уулзлаа

УИХ-ын сонгуулийн II тойрогт нэр дэвшигч, Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаяс

2024-06-21