Шүүх бүрэлдэхүүн Н.Номтойбаярыг УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвших эрхтэй гэж үзлээ

2024-06-06 1754 0

“Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаярын Сонгуулийн ерөнхий хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг шийдэх хурал өнөөдөр боллоо. Сонгуулийн ерөнхий хорооноос  Н.Номтойбаярыг 2024 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргасан юм.

Энэ тухайд хуульч О.Батхүү “СЕХ-оос Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаярыг сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан шийвэрийг гаргасан. Энэ шийдвэр илт хууль зөрчсөн тул хүчингүй болгуулах, Н.Номтойбаярыг жагсаалтад эргэн бичүүлэх талаарх шаардлагыг нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хүлээлгэн өгөөд байна.

Энэ маргаан нь өөрөө тусгай журмаар шийдэгдэх маргаан учраас Давж заалдах шатны шүүх 30 хоногийн дотор уг маргааныг шийдвэрлэх хуулийн зохицуулалттай.

Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн бичгийг СЕХ буруу ойлгож тайлбарласан. Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт авлига албан тушаалын гэмт хэргийг зохицуулсан. Н.Номтойбаярын хувьд Эрүүгийн хуулийн 23 дугаар бүлэгт заасан зүйчлэлээр буруутгагдсан. Авлига, албан тушаалын гэмт хэрэг гэдэг бол хүний идэвхтэй үйл ажиллагаа шаарддаг, шунахайн сэдэлтэй, өөртөө болон бусдад давуу тал олгох шинж чанар агуулсан байх ёстой.

Н.Номтойбаярын хувьд 23 дугаар зүйл буюу албан тушаалдаа хайнга хандах. Албан тушаалдаа хайнга хандах гэмт хэрэг бол хүнээс идэвхтэй үйл ажиллагаа заавал гарсан байхыг шаарддаггүй. Өөрөөр хэлбэл, өөрийнх нь доор ажилласан хүмүүс алдаа дутагдал гаргасан учраас даргад нь хариуцлага хүлээлгэж байгаа” хэмээсэн.

Шүүхийн танхимд нэхэмжлэгч Н.Номтойбаярын талаас дээрх үндэслэлийг дэвшүүлсэн бол СЕХ-ны хуулийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Т.Наранбатын талаас СЕХ нь зөвхөн Цагдаагийн газрын өгсөн тодорхойлолтод үндэслэн шийдвэр гаргасан гэдгийг хэлээд цагдаагийн тодорхойлолт нь нэг форматтай бөгөөд түүнээс нь зөрсөн тохиолдолд шаардлага хангаагүй гэж үзсэн  гэсэн байна.

Шүүх бүрэлдэхүүний зүгээс хариуцагч талд хандан ЦЕГ-аас удаа дараа ялгаатай тодорхойлолт ирсэн боловч СЕХ нэмэлт судалгаа хийсэн эсэх болон 23-р зүйл заалтын тухай судалгаа хийсэн эсэхийг онцлон асуусан бөгөөд СЕХ-ны хуулийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Т.Наранбат нь эдгээр асуултад хариулах боломжгүй, мэдээлэл байхгүй гэсэн тайлбар өгчээ.

Улмаар шүүх бүрэлдэхүүний зүгээс Н.Номтойбаярыг УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвших эрхтэй гэж үзсэн байна.  Тэрбээр өөрийн цахим хуудаснаа “2020 оноос хойш үнэндээ шүүхэд итгэх итгэл алдраад байсан ч итгэл сэргэлээ. Итгэж дэмжиж байсан бүхэнд баярлалаа. “Үндэсний Эвсэл”-ийг тэргүүлээд өөрчлөлт шинэчлэлийн төлөө тууштай тэмцэнэ” гэж бичжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Х.Нямбаатар: “Aqua garden” хотхоныг нураах шүүхийн шийдвэр гарчихвал бид нураахад бэлэн байна

Сэлбэ голын үерийн далан 2023 оны долоодугаар сарын 5-ны өдөр сэтэрч ойр орчмын орон сууцны хотхонуу

2024-06-20

Золгүй үйл явдлаар улс төр хийж буй АН-ыг энэ бусармаг үйл ажиллагаагаа зогсоохыг шаардаж байна

МАН-ын Сонгуулийн төв штабаас Өвөрхангай аймгийн Сант суманд болсон золгүй явдалтай холбоотойгоор Г.

2024-06-18

Унгирал хийсгэдэггүй улиангар тарих аргыг нээсэн хүн нь Мөнгөн арслан

Хавар, зуны хэдэн сар хотын гудамжаар дүүрэн “модны цагаан юм” хийсч, хүмүүсийн ам хамар руу орж,

2024-06-18