Ходоодны хавдраар өвчилсөн Б.Болдсайхан эмч гадаадад эмчлүүлэхээр явлаа

2021-01-22 925 0

“Зүрх мартахгүй” төслийн санаачлагч, олон зуун хүүхдийн амийг аварсан алтан гарт эмч Б.Болдсайхан ходоодны хорт хавдраар өвчилжээ. Өөрийнх нь хэлснээр өвчнөө хожуу мэдсэн тэрээр гадаадад эмчлүүлэхээр өнөөдөр МИАТ-ын карго нислэгээр явжээ.

Түүний эмчилгээ ойролцоогоор хоёр сар орчим үргэлжлэх ч “Зүрх мартахгүй” төсөл хэвээр үргэлжилж байгаа гэдгийг тэрээр хэллээ. Б.Болдсайхан эмч онгоцны буудал явхаасаа өмнө буюу өнөөдөр өглөө зүрхний ховдлыг цоорхой нөхөх хагалгаа хийсэн байна.

Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Үүрээр эхэлсэн сүүлийн хагалгаа: ховдлын цоорхой нөхөх, сайн боллоо. Одоо онгоцны буудлын зүг… Уучлаарай…, нэгдүгээр сарын 13-ны шөнө ходоодноос 3 л орчим цус алдаж ухаангүй Сонгдо эмнэлэгтээ хүргэгдэн ирж дурангаар цус тогтоолгосон. Явах дөхсөн… Ходоодны хорт хавдар гэж онош гарсан. Нэгдүгээр сарын 19-нд эмнэлгээсээ гарлаа. Гэхдээ эмнэлэгт байх хоорондоо явах өдрөө хүртэл хойшлуулшгүй хүндэрсэн хүүхдүүдийн хагалгаа орсон…

Өнөөдөр эмчилгээнд яваад 1 сар хагас орчим болоод ирэх байх… “Зүрх мартахгүй” төсөл зогсохгүй ээ. Намайг байсан ч байхгүй ч үргэлжлүүлээд явах 20-д хүнтэй чадвартай сайн баг Бямбасүрэн, Доржсүрэн, Буянтөгс, Гэрэлмаа, Зоригоо, Намхайдорж, Эрдэнэбаатар, Хашчулуун эмч нараар ахлуулаад үлдэж, ажлаа хийнэ.

Уучлаарай, Нэгт, МИАТ ачааны карго онгоцонд билетээ аваад нислээ… битгий бүүр их муу хэлж, шүүмжилж, үзэн ядаарай, хэн нэгнийг хойш урагш болгоогүй ээ…

Уучлаарай, Хоёрт, Зун намаржин ходоод өвдсөн ч дурандуулалгүй дараа 7 хоногт гэж өвчтөндөө огт зөвшөөрдөггүй байж өөрөө гаргасан тэнэглэлээс өвчин хожуу мэдэж хүндэрсэнд… Үүний улмаас “Зүрх мартахгүй” төслөөр зүрхний хагалгаанд орж амжих байсан жоохон хүүхдүүдийн өмнө уучлал гуйя. Хоёр сарын дараа дэлгэр Монгол орондоо яаран яаран ирж уулзахын ерөөл тавья!” гэжээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Халдлагын үеэр олон арван хүний амийг аварсан Ислам хүү 15 настай

“Крокус Сити Холл”-д халдлага болох үеэр танхимаас гарахаар айж сандарсан хүмүүст тус цогцолборын өл

2024-03-25

“Choco Pie” хулгайлсан этгээдийг 10 хоног баривчилжээ

Энэ оны хоёрдугаар сарын 27-ны өдөр цахим орчинд “Залуус "GS25" сүлжээ дэлгүүрээс "Choco pie" хулгай

2024-03-25

Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон 44 иргэнийг эх оронд нь авчирчээ

Хүн худалдаалах гэмт хэрэг нь хөдөлмөрийн мөлжлөг, захиалгат гэрлэлт, эд эрхтний наймаа зэрэг олон х

2024-03-24