Давхар иргэншил, хуурамч дипломтой болон авилга, албан тушаалын хэргээр ял шийтгүүлсэн бол төрийн албанаас чөлөөлнө

2021-01-13 388 1

Төрийн жинхэнэ албанд ажиллаж байгаа албан хаагчдыг Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчид тавих нийтлэг шаардлагуудыг хангаж байгаа эсэхэд Төрийн албаны зөвлөл бүрэн эрхийнхээ хүрээнд хүн нэг бүрээр хяналт шалгалт хийх арга хэмжээг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулахаар болжээ.

Төрийн албаны тухай хуульд төрийн жинхэнэ албан тушаалд ажиллах албан хаагчид тавих нийтлэг шаардлагыг тодорхойлсон байдаг. Үүнд: Монгол улсын иргэн байх, дээд боловсролтой байх, авилга албан тушаалын болон бусад гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх, эрүүл мэндийн хувьд шаардлага хангасан байх, цэргийн жинхэнэ алба хаах үүргээ биелүүлсэн байх зэрэг шаардлагууд хамаарна.

Энэхүү шалгалтаар төрийн жинхэнэ албан хаагчдыг давхар иргэншилтэй эсэх, боловсролын баримт бичиг нь жинхэнэ эсэх, авилга албан тушаалын болон бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан эсэх зэрэг асуудлуудыг шалгаж тогтоох юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Хуурамч дипломтой хүмүүс маш их байдаг боловч шалгаад юуч илэрдэггүй шүү дээ үнэхээр шударга шалгахийн бол диплом худалдаад авчихсан байгууллагын даргаа аргалаад хахуульдаад гаршсан хоосон толгойтон захаас аван байгаа тийм болхоор шударга шалгаж мэдлэг боловсролтой залуусыг төрд ажиллуулах хэрэгтэй

Холбоотой мэдээ

Б.Алтанзул: Хүүхэд үймүүлбэл 100 мянган төгрөгөөр торгоно гэдэг ташаа мэдээлэл

Зөрчлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлд “Нийтийн зориулалттай орон сууцанд шөнийн цагаар бусад

2021-01-15

НӨАТ-ын сугалааны үеэр ашигладаг бөмбөлгүүдийг шалгажээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх а

2021-01-14

Улсын хэмжээнд 42 байранд 1283 хүн тусгаарлан ажиглаглалтад байна

Мэргэжлийн хяналтын байгууллагын цаг үеийн мэдээлэл /2021.01.13/ Мэргэжлийн хяналтын байгуул

2021-01-13