Мал тооллогын урьдчилсан дүнгээр 67.1 сая толгой мал тоологдлоо

2021-01-13 2261 0

Монгол Улсын 2020 оны Мал тооллогын урьдчилсан дүн гарч, 67.1 сая толгой мал тоологдлоо. Үүнээс 4.1 сая адуу, 4.7 сая үхэр, 472.9 мянган тэмээ, 30.0 сая хонь, 27.7 сая ямаа байна.

Мал тооллогын урьдчилсан дүнгээр малын нийт тоо өмнөх оноос 3.9 сая (5.5%), үүнээс хонь 2.2 сая (6.9%), ямаа 1.5 сая (5.3%), адуу 122.1 мянган толгой (2.9%), үхэр 21.8 мянга (0.5%)-аар тус тус буурч, тэмээ 521 толгойгоор (0.1%) өссөн байна. Ховд, Дорноговь, Сэлэнгэ, Увс, Дорнод, Сүхбаатар, Баян-Өлгий, Дархан-Уул, Орхон аймаг, Улаанбаатар хотод малын тоо өмнөх оноос 10.0-208.2 мянган толгойгоор өслөө.

Малын тооны бууралтад Өвөрхангай аймгийн малын тоо 1146.4 мянга (20.4%), Баянхонгор аймгийнх 805.0 мянга (17.3%), Архангай аймгийнх 768.3 мянга (12.5%), Хөвсгөл аймгийнх 539.9 мянга (8.9%), Дундговь аймгийнх 352.0 мянга (8.6%), Говь-Алтай аймгийнх 286.9 мянга (8.0%)-аар тус тус буурсан нь голлон нөлөөлжээ.

Ихэнх нутагт 2020 онд зуншлага оройтсон бөгөөд зудын эрсдэл өндөртэй, өвс, тэжээлийн эрэлт хэрэгцээ ихэссэн, бэлчээрийн даац хэтэрсэн зэрэг нь малыг зах зээлд нийлүүлэх, мах бэлтгэл нэмэгдүүлсэн нь малын тоог бууруулах гол шалтгаан болсон байна. Түүнчлэн өмнөх оноос төллөсөн хээлтэгч 206.9 мянга, бойжсон төл 809.9 мянган толгойгоор буурч, зүй бусаар хорогдсон том мал 944.5 мянган толгойгоор нэмэгдсэн нь мөн нөлөөлсөн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Сурагчаа зодсон багшид 10 хоног баривчлах шийтгэл ногдуулжээ

Цахим орчинд 2024 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр ерөнхий боловсролын сурагчийн биед багш нь халда

2024-04-22

“Бэлтэс мөрөн” ХХК-д холбогдох хэргийн шүүх хуралдааныг ирэх сарын 1-нд нээлттэй хийнэ

"Бэлтэс мөрөн" компанийг үүсгэн байгуулагч нэр бүхий есөн иргэнд холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн

2024-04-19

Малчдыг малжуулах ажлын хүрээнд нийт 22 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн

УИХ-ын пүрэв гарагийн нэгдсэн чуулганаар Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлт

2024-04-19