Зууны манлай хатагтайн МЭДРЭМЖ

2020-12-27 707 0

Монгол улсын гавьяат жүжигчин, Зууны манлай эстрадын дуучин поп хатагтай Б.Сарантуяа тун гярхай, мэдрэмж өндөртэй нэгэн аж. Гавьяат “Хайрламаар” аялан тоглолтоо Хэнтий аймгийн Бор-Өндөр тосгонд тоглож байж. Тэгснээ гэнэт тайзнаас буугаад явчихав. Тоглолтын группынхэн нь өмнөх тоглолтууд дээр тэгж байгаагүй болохоор ямар нэг зүйл болж гэж бодоод өнгөрөв.

Харин тоглолт дууссаны дараа яагаад тайзнаас буусныг нь асуухад Сараа:
-Дуулж байсан чинь үзэгчид дундаас нэг хүн “ам барьж” байна гэсэн юм. Тэгээд ам бариагүй гэдгээ үзүүлэх гээд гэж хариулжээ. Дуулж байхдаа зааланд юу болж байгааг мэднэ гэдэг их мэдрэмж шүү. Тэгээд шууд тайзнаас бууж нөгөө үзэгч дээр очсон нь тэр байж. Тэр дуу нь
Өргөсөн юмыг нь дамжилдаг
Өндөр настанд тусалдаг
Сайн уу, муу юу аль нь вэ хө… гэсэн үгтэй Галмандахын хөгжим, Түмэнжаргалын шүлэг “Сайн уу муу юу” гэдэг дуу байсан аж.

Сараа …сайн уу, муу юу аль нь вэ хө… гэж дуулаад нөгөө хүний аманд микрофоноо барихад гэнэтийн энэ үйлдэлд сандарсан үзэгч “…сайн сайн… “ гэсэн гэдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Шар Гэгээ” уран сайхны кино “Мөнгөн мод” наадмын шилдэгээр тодорлоо

“Мөнгөн мод” соёл, урлагийн шилдгүүдийг тодруулах наадам энэ сарын 27-нд  Улсын дуурь бүжгийн эрдмий

2024-03-30

М.БИЛЭГСАЙХАН: Mиний бичихээс илүүтэй ШҮЛЭГ намайг тоож төрдөг

"Монголчуудын амьдрал" сонины “Нууцхан яриа” булан хайр дурлал, секс хийгээд нууц амраг гэх мөнхийн

2024-03-25

Даян аварга Н.Батсуурь “Наурызын баяр”-ын бөхийн барилдааны түрүүг авлаа

"Наурызын баяр"-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Увс аймгийн

2024-03-19