О.Сэлэнгэ: Ээж аав нь тусгаарлагдсанаас болоод Сэлэнгэ аймагт 148 хүүхэд хараа хяналтгүй болсон

2020-12-04 982 0
Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга О.Сэлэнгэ Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр “Ээж аав тусгаарлагдсанаас болоод хүүхэд харах хүнгүй болж байгаа. Сэлэнгэ аймагт 148 хүүхэд хараа хяналтгүй болсон” тухай мэдээлэв. Тэрээр “Баянзүрх дүүрэгт ээж нь коронавирусийн халдвар авсан бөгөөд хоёр хүүхэд нь тусгаарлах байрнаас гарч ирээд гэртээ очих гэтэл гэр рүү нь оруулаагүй тохиолдол гарлаа. Үүнтэй холбоотойгоор манай байгууллагаас мэргэжлийн анги гарч ажилласан. Хүүхдүүдийг СӨХ болон байрны оршин суугчид гэрт нь оруулаагүй байна. Ингээд тухайн хүүхдүүдийг өчигдөр орой шинээр бий болгосон хүүхэд түр хамгаалах байранд ариутгал халдваргүйжүүлэлт хийж, түр хүлээн аваад байна. Өнөөдөр коронавирус тусаад эмчлэгдэж байгаа иргэд болон хүүхдүүдийг ялгаварлан гадуурхахгүй байх, гутаан доромжлохгүй байх ёстой талаар Цар тахалтай тэмцэх тухай хуульд тодорхой зааж өгсөн байдаг. Үүнтэй холбоотой мэдээллийг ч 108 утсаар бид хүлээж авч, ажиллаж байна. Шинээр үүсэж байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор хүүхэд хамгааллын бодлого үйл ажиллагаа ч өөрчлөгдөж байна. Тиймээс Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар 21 аймаг, 9 дүүрэгт тус бүр мэргэжлийн анги байгуулан ажиллаж байгаа.
Тухайлбал Сэлэнгэ аймагт 148 хүүхэд хараа хяналтгүй болсон. Бид асран хамгаалагчийг сонгох, хөршид нь хариуцуулах, хамгаалах байранд авах зэргээр ажиллаж байна.
108 утсанд өдөрт 500 гаруй дуудлага ирж байна. Үүнээс тодотговол “Ээж аав тусгаарлагдсанаас болоод хүүхэд харах хүнгүй болж байгаа” дуудлага нэмэгдсэн. Мөн утсаар болон, чат боксоор сэтгэл зүйн зөвлөгөө өгч байгаа” гэж ярив.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Халдлагын үеэр олон арван хүний амийг аварсан Ислам хүү 15 настай

“Крокус Сити Холл”-д халдлага болох үеэр танхимаас гарахаар айж сандарсан хүмүүст тус цогцолборын өл

2024-03-25

“Choco Pie” хулгайлсан этгээдийг 10 хоног баривчилжээ

Энэ оны хоёрдугаар сарын 27-ны өдөр цахим орчинд “Залуус "GS25" сүлжээ дэлгүүрээс "Choco pie" хулгай

2024-03-25

Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон 44 иргэнийг эх оронд нь авчирчээ

Хүн худалдаалах гэмт хэрэг нь хөдөлмөрийн мөлжлөг, захиалгат гэрлэлт, эд эрхтний наймаа зэрэг олон х

2024-03-24