Маргаашаас шүүх, прокурор, өмгөөлөл, нотариат ажиллаж эхэлнэ

2020-11-30 784 0

Засгийн газраас халдвар гарснаас бусад аймгуудад тогтоогоод байсан бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхээр шийдвэрлэсэн.

Харин Улаанбаатар хот, Сэлэнгэ, Архангай аймгуудад бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 10 хоногоор сунгасан. Маргааш буюу 12 сарын 01-ээс дараахь 18 байгууллагын үйл ажиллагаа хэвийн явагдахаар боллоо.

Үүнд:

  1. Эрчим хүч
  2. Хүнсний үйлдвэрлэл, худалдаа
  3. Газрын тосны үйл ажиллагаа
  4. Хот суурин, ариутгал
  5. Эрүүл мэндийн байгууллага
  6. Банк, санхүү
  7. Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо
  8. Улсын онц чухал объект
  9. Малын өвч тэжээлийн үйлдвэрлэл, тээвэрлэлт
  10. Гоо сайхны үйлдвэрлэл
  11. Арьс, шир боловсруулах үйлдвэрлэл
  12. Хэвлэх, сав, баглаа боодлын үйлдвэрлэл
  13. Модон эдлэл, барилгын хийц, материалын үйлдвэрлэл
  14. Бараа материалын цахим худалдаа, үйлчилгээ, хүргэлт
  15. Төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллагууд
  16. Тусгай чиг үүрэг бүхий байгууллагууд
  17. Шүүх, прокурор, өмгөөлөл, нотариат
  18. Оршуулга

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Халдлагын үеэр олон арван хүний амийг аварсан Ислам хүү 15 настай

“Крокус Сити Холл”-д халдлага болох үеэр танхимаас гарахаар айж сандарсан хүмүүст тус цогцолборын өл

2024-03-25

“Choco Pie” хулгайлсан этгээдийг 10 хоног баривчилжээ

Энэ оны хоёрдугаар сарын 27-ны өдөр цахим орчинд “Залуус "GS25" сүлжээ дэлгүүрээс "Choco pie" хулгай

2024-03-25

Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон 44 иргэнийг эх оронд нь авчирчээ

Хүн худалдаалах гэмт хэрэг нь хөдөлмөрийн мөлжлөг, захиалгат гэрлэлт, эд эрхтний наймаа зэрэг олон х

2024-03-24