Х.Баттулга: НДС-ийн мөнгийг зувчуулсан гишүүнийг торгож, 50 мянган төгрөг хулгайлсан иргэнийг 2 жил хорьж байна

2020-11-27 1304 0

УИХ-ын чуулганы хуралдаан эхэлж, Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, үг хэллээ. 

Тэрээр шүүхийн тухай хуулиудаа татан авч буйгаа мэдэгдэхдээ “Нийгмийн даатгалын сангийн мөнгийг зувчуулсан МАН-ын гишүүн Б.Ундармааг торгож байхад 50 мянган төгрөг хулгайлсан иргэн хоёр жилийн хорих ял, баавгайн савар худалдсан хүн гурван жилийн хорих ял авч, Ерөнхийлөгчөөс өршөөл хүсэж байна. Энэ тогтолцоог өөрчлөхийн тулд Шүүхийн тухай хуулийн төслүүдийг боловсруулсан юм. 

Шүүх эрх мэдлийн нэр хүндийг аврах, хуульд захирагдан ажиллахыг шүүгчдээс шаардах нэн чухал болоод байсан. Энэ хүрээнд 2019 оны гуравдугаар сарын 25-нд төрийн бодлого гарсан. 

ҮАБЗ-ийн хуралдаанаас гаргасан зөвлөмжийн дагуу шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлж болох хуулийн төслийг УИХ хэлэлцэн баталсан. Энэ бол Монгол төрийн арга ядсан арга. Арга барсандаа хийсэн зүйл. 

Энэ хууль батлагдсанаар хууль, шүүхийнхэнд цочроо өгч, хэсэг хугацаанд ч болов шударга ажиллахыг хичээсэн. Гэтэл сүүлийн үед шударга сайхан байсан шүүхийн тогтолцоог нураасан юм шиг, илт мушгин гуйвуулсан үзэл суртлыг нийтэд түгээж байгаа нь эмгэнэлтэй санагдаж байна. 

ҮАБЗ шүүгчийн ур чадварыг үнэлдэг, халж сольдог өчүүхөн газар биш. 

17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлын хүрээнд нэг удаа зөвлөмж гаргасан.

Бүх насаараа хөдөлмөрлөж, зүтгэчихээд насны эцэст өр, зээлэнд дарлуулсан нийт ахмадуудын өрийг бүрэн тэглэх боломжтой ордын маргаанд хувийн ашиг сонирхлын үүднээс татагдан оролцсон шүүгчдийн гэмт үйлдлийг таслан зогсоох зорилгоор энэхүү зөвлөмжийг гаргасан юм. 

Зөвлөмжийг ШЕЗ хүлээн авсан. Зарим шүүгч ял шийтгэлээ хүлээгээд явж байгаа. Гэм буруугүй нь хэвийн ажиллаж байна. Хууль тогтоогчид та бүхэн учир шалтгааныг цогцоор харж, бодож баймаар байна. 

Би Монгол төрийн тэргүүний хувьд өмнөх Засгийн газраас өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай хуульд шүүмжлэлтэй хандаж байна” гэлээ.  

Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөлд хориг тавиад байгаа билээ. 

Мөн Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай багц хуулиудыг УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцэхээс татгалзаад байгаа юм. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Д.Тогтохсүрэн: Гурил, малын тэжээлийн импортын татварыг тэглэх саналыг МАН-ын бүлэг бүрэн дэмжихээр болсон

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн м

2024-03-25

Л.Гантөмөр МАН-ын даргын суганы үс шиг л болсон, АН-ыг зараад дууслаа

АН-ын гишүүн И.Цэрэнбат, Х.Алтанхуяг нар мэдээлэл хийх үеэрээ ”АН сөрөг хүчний байр сууриа хадгалж ч

2024-03-22

Гурилын импортын татварт хугацаа, хэмжээ заахгүй тэглэж асуудлыг шийднэ

УИХ-ын Төсвийн байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаа

2024-03-20