Coca-Cola-аас яагаад татгалзах хэрэгтэй вэ?

2020-02-03 1431 5

Та кола уудаг уу? Таны өмнөөс би тийм гэж хариулахад бэлэн байна. Учир нь би ч бас яагаад татгалзах хэрэгтэй вэ гэдгийг мэдэхээсээ өмнө өдөрт дор хаяж 500 мл кола уудаг байлаа. Тэгвэл одоо танд коланаас татгалзах ёстой гурван чухал шалтгааныг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлая. Үүнээс олон шалтгаан байгаа ч хамгийн чухлыг нь онцолсныг битгий мартаарай.

1. Колаг задлах үед гардаг хий /та бидний нэрлэдгээр газ/ бол нүүрсхүчлийн хий. Нүүрсхүчлийн хий химийн бүтцийнхээ хувьд кальцитай нэгдэн кальцийн карбонат хэмээх нэгдлийг үүсгэдэг. Нэгэнт таны биед орсон нүүрсхүчлийн хий ясан дахь кальцинаас тань авч уг нэгдлээ үүсгэнэ. Ингээд таны ясанд байх ёстой кальцийн хэмжээ буурснаар ясны сийрэгжилт өвчин үүсэж, яс амархан хугарч гэмтдэг болдог байна.

2. 400 мл коланд 100 гр сахар агуулагддаг. Өнгө нь л хувирсан болохоос гурван цагаан хорын нэг тэнд агуулагдаж байна. Хэрэгцээнээсээ илүү сахар хүний биед орсноор яаж өөх тос болон хувирдаг талаар гурван бичгийн цаас дүүрэн биохимийн томъёог анагаахын бага курсэд байхдаа би цээжилж байлаа. Тэдгээр өөх тос хуримтлагдсанаар таргалалт үүснэ. Харин таргалалт бол бүх өвчний үндэс гэдгийг та мэднэ шүү дээ.

3. Кола бол донтуулагч. Элсэн чихрээр дүүрэн кола хүний биед орсноор тархи допамин болон серотонин хэмээх биологийн идэвхит бодис ялгаруулдаг нь сэтгэл санааны байдлыг дээшлүүлдэг ч нөгөө талаараа тархины “nucleus accumbens” гэх донтолтод оруулдаг тархины хэсгийг идэвхжүүлдэг. Сонирхуулж хэлэхэд хүмүүс яг энэ замаар л мансуурах бодисонд донтдог гэнэ. Иймээс та яг одоо л татгалзаж эхлэхгүй юм бол улам донтсоор л байх болно.

М.Цэнгэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Томуугийн вакциныг өндөг, тахианы гаралтай бүтээгдэхүүнүүд харшилтай хүн хийлгэж болохгүй

Маргааш буюу 10 дугаар сарын 01-ний өдрөөс томуугийн халдвараас сэргийлэх дархлаажуулалтын аян оро

2020-09-30

Томуугийн халдвараас сэргийлэх дархлаажуулалтын аяныг ирэх сарын 1-10-нд зохион байгуулна

Томуугийн халдвараас сэргийлэх дархлаажуулалтын аяныг ирэх аравдугаар сарын 1-10-ны өдрүүдэд улс да

2020-09-25

Д.Нямхүү: Манай улсын тухайд эдгэрэлт 97 хувь буюу маш өндөр байгаа

Есдүгээр сарын 23-24-ний өдрүүдэд ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори болон Дархан-Уул аймг

2020-09-25