Нас барсны гэрчилгээ хуурамчаар үйлдэн иргэдийг хотоос гаргасан этгээдүүдийг илрүүлжээ

2020-11-24 462 0

35 настай Б, 33 настай У нар “Цахим ажил” хаягнаас “Хөдөө орон нутгаас хотод ирээд гацагсад холбоо барина уу” гэсэн зар байршуулан залилан хийж байсныг илрүүлжээ.

Тэд уг гэмт хэргийг үйлдэхдээ нас барсны гэрчилгээ, буяны компанийн нэр барьж, хуурамч бичиг баримт үйлдэн иргэн тус бүрээс 259 мянган төгрөг авдаг байжээ. Одоогийн байдлаар энэ төрлийн 10 гаруй гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон байна.

Сэжигтэн Б, У нарт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 буюу Залилах, 23.2 Хуурамч бичиг баримт үйлдэх ашиглах гэсэн заалтаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх юм. Мөн Б нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст залилах гэмт хэргээр яллагдагчаар татагдан шалгагдаж байх хугацаандаа ийнхүү дахин гэмт хэрэг үйлджээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Халдлагын үеэр олон арван хүний амийг аварсан Ислам хүү 15 настай

“Крокус Сити Холл”-д халдлага болох үеэр танхимаас гарахаар айж сандарсан хүмүүст тус цогцолборын өл

2024-03-25

“Choco Pie” хулгайлсан этгээдийг 10 хоног баривчилжээ

Энэ оны хоёрдугаар сарын 27-ны өдөр цахим орчинд “Залуус "GS25" сүлжээ дэлгүүрээс "Choco pie" хулгай

2024-03-25

Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон 44 иргэнийг эх оронд нь авчирчээ

Хүн худалдаалах гэмт хэрэг нь хөдөлмөрийн мөлжлөг, захиалгат гэрлэлт, эд эрхтний наймаа зэрэг олон х

2024-03-24