Нэг сувилагчийн хяналтын шинжилгээнээс вирус илэрч, батлагдсан тохиолдлын тоо 356 боллоо

2020-11-06 648 0

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Сүүлийн хоёр өдрийн дотор дөрвөн хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдлын тоо 356 болсон” гэв. Тодруулбал, 1068 хүнд шинжилгээ хийхэд дөрвөн хүнээс халдвар илэрчээ.

Тухайн дөрвөн тохиолдол нь:

  • – Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн хоёр жолооч буюу 30, 48 настай, Беларус улсын иргэд /эрэгтэй/,
  • Аравдугаар сарын 20-нд Энэтхэг-Улаанбаатарын онгоцоор ирсэн 19 настай эрэгтэй,
  • COVID-19 халдвартай өвчтөнүүдэд үйлчилж байсан багийн сувилагчийн хяналтын шинжилгээнээс коронавирус илэрсэн байна.

Коронавирусын халдвараар өвчилсөн өвчтөнүүдэд үйлчилж байсан сувилагчийн тухайд тэрээр “Эмч, сувилагч нар коронавирусийн халдвартай өвчтөнүүдэд шинжилгээ хийхээр 14 хоног багаар ажилладаг. Ажилласан хүмүүс гараад 14 хоног ажиглалтын байранд тусгаарлагдан хянагддаг юм. Тэгвэл тухайн сувилагчийн ажиллаж байх хугацааны 14 хоногийн хяналтын шинжилгээнээс нь коронавирус илэрсэн. Одоогоор бид тухайн ажлын баг хамт олныг хяналтдаа авч, ажиглалтыг үргэлжлүүлж байна” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Э.Оюунболдын Улсын аварга цолоо эгүүлэн авах гэсэн гомдлыг УДШ хүлээн авсангүй

Үндэсний Их баяр наадмын дараа сэргээшийн асуудал дуулиан тарих болсоор даруй 20 гаруй оныг үдэж бай

2024-04-22

Х.Нямбаатар: ТҮК-ийн ажилчдын хүүхдийг гадаадад төлбөргүй сургана

Өнөөдөр болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар “Энэ

2024-04-22

Х.Тамир: Их, дээд сургуульд элсэх босго оноо өмчийн хэлбэр харгалзахгүй ижил байна

Дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх журамд орсон өөрчлөлтийн талаар өнөөдөр Боловсрол,

2024-04-18