Ухань хотоос ирсэн А.Золбоо: Эх орондоо ирчихсэн юм чинь 14-21 хоног юу байхав

2020-02-01 2355 2

Сэтгэлдээ сүү өргөж байсан хүн бүхэнд баярлалаа.

Сайн байцгаана уу.
Бидний 31 оюутан (иргэн) БНХАУ-ын Ухань хотын хил, гаалийн эрүүл мэндийн хяналт шалгалт, сорилыг амжилттай давж ямар нэгэн халдвар аваагүй гэж үзсэн тул МИАТ-ынхаа мөнгөн цагаан хүлэгт суугаад өнөө өглөө эх орондоо сайн явж ирлээ. Бид бүхний төлөө сэтгэл гарган ажилласан хүн бүрт талархал илэрхийлье.
Удахгүй тэдгээр сайхан сэтгэлтэй хүмүүс болон зохих байгууллагууддаа баярлаж талархсан сэтгэлээ илэрхийлэн, чадах хэрээрээ нийтлэл бичин оруулах болно оо.
Яг одоо бидний 30 оюутан, 1 бага насны хүүхэд ХӨСҮТ-д эмч нарынхаа нарийн хяналт дор тусгаарлагдаж эхэлсэн байгааг та бүхэн хэвлэл мэдээллээс харж байгаа байх. Өчигдөр орой Ухань хотоос эхэлсэн нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагааг Монгол улсын ГХЯ, элчин сайдын яам өндөр хариуцлагатайгаар зохион байгуулж бид эцсийн цэг болох ХӨСҮТ-ийн дулаахан, сайхан энергитэй өрөөнүүдэд ирснээр өндөрлөж байна.
Оюутан бид хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө засаг төрийнхөө шийдвэрийг дагаж тус тусдаа тусгаарлагдаад байна.
Халдваргүй гэдэг нь бүрэн батлагдтал 14-21 хоног эндээ бүхнээс тусгаарлагдан байх нь ээ. Эх орондоо ирчихсэн юм чинь 14-21 хоног юу байхав дээ.
Эмнэлгийн журам ёсоор бид хоорондоо уулзах нь бүү хэл үзлэг шинжилгээнээс бусад үед эмч сувилагч нартайгаа ч шууд харилцдаггүй ба утсаар залгаж харилцдаг юм байна. Энэ нь ч маш зөв санагдлаа. Утас байгаа болохоор эмнэлэгт тусгаардагдах хугацаанд интернэтээс мэдээ мэдээллээ аваад, гэр бүлийнхэнтэйгээ холбогдоод байж чадах нь.
Одоо гол зүйлдээ орье.
Ухань хотоос надтай хамтдаа ирсэн 30 оюутны маань гэр бүлийнхэн хувь чатаар над руу яаралтай холбогдохыг хүсэж байна. Учир нь бид хоорондоо уулзах боломжгүй байгаа ба тэд маань гар утсаа халдваргүйжүүлэхээр өгсөн тул одоогоор утасгүй, мөн Монгол дугааргүй байна. /би түрүүнд нь утсаа халдваргүйжүүлчихсэн шүү/
Тиймээс ахин сануулъя, оюутнуудын маань гэр бүлийнхэн надтай яаралтай хувь чатаар холбогдоорой.
Оюутнуудынхаа ар гэрийнхэнд мэдээлэл өгөх шаардлагатай байгаа тул та бүхэн share хийж, мэдээллийг маань дамжуулж өгнө үү.

Бидний төлөө сэтгэлдээ сүү өргөж байсан хүн бүхэнд баярлалаа. Таны сайхан сэтгэлд талархаж байна.
Мөн Монгол улсын засгийн газар, Гадаад харилцааны яам, Бээжин хотод суугаа Монгол улсын элчин сайдын яам, Консулын газар, МИАТ, Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ, МХЕГ, Онцгой байдлын газар, ЦЕГ-ын нийт хамт олон та бүхэнд баярлалаа.
Монголын ард түмэн, төр засгийнхаа “Монгол иргэнээ” гэсэн сүү шиг сайхан сэтгэлийг бид насан туршид мартахгүй,
МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО.

А. Золбоо 2020.02.01
МОНГОЛ УЛС, ХӨСҮТ, тусгаарлах байрнаас.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Э.Бат-Үүлийн шүүх хурлыг дахин хойшлуулж, 10 дугаар сарын 28-нд товложээ

Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох Эрүүгийн хэргийн шүүх хурлыг аравдугаар сарын 28 хүртэл дахин хо

2020-10-01

Хархорин сумаас Улаанбаатар явах чиглэлийн замын гарах хөдөлгөөнийг түр хаажээ

Ихэнх нутгаар өнөөдөр нойтон цас орж, орон нутгийн зарим чиглэлийн замын хөдөлгөөнд халтиргаа гулга

2020-09-30

SOS: Цаг агаарын ГАМШИГТ ҮЗЭГДЛЭЭС сэрэмжлүүлж байна

Өнөөдөр буюу есдүгээр сарын 30-нд Архангай, Төв аймгийн нутаг, Өвөрхангайн хойд, Булганы өмнөд хэсг

2020-09-30