“Single ladies 4”-ийн зарим зураг авалтыг “Кёсем хатан”-ы цайзад хийжээ

2020-10-25 186 0

“Ufilm” уран бүтээлийн нэгдэл 2013 оноос эхлэн ганц бие гурван бүсгүйн амьдралыг харуулсан “Single Ladies” киног бүтээж эхэлсэн. Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Гончигийн Ундармаагийн санаачилсан эл кино төсөл үзэгчдийн таалалд ихээхэн нийцдэг. “Single ladies-1, 2, 3” цувралын төгсгөлийн дөрөв дэх анги “SINGLE LADIES 4” ба “ТӨГСГӨЛ БА ЭХЛЭЛ” кино нээлтээ хийгээд удаагүй байна.

“Single Ladies”-ийн төгсгөлийн ангид Орос, Турк, Хятад, Буриад, Англи, Португал, Финланд, Казахстан зэрэг олон орны 280 гаруй уран бүтээлч оролцжээ. Шинэ ангид хоёр эрэгтэй, нэг эмэгтэй шинэ дүр гарна.

 Жүжигчин Г.Ундармаа энэхүү уран бүтээлийнхээ талаар “Төслийнхөө хаалтын ангийг ашиг сонирхлоосоо илүү уран бүтээлээ дэмжиж, үзэгчдэд илүү сонирхолтой, чанартай бүтээл үзүүлье гэж хийлээ. Уран бүтээлчдэдээ гаднаас уран бүтээлчид авчирч туршлага солилцуулъя гэж, багаар ажиллах ямар байдгийг бусад уран бүтээлчдэдээ үзүүлье гэж зорьсон юм шүү” гэж тодотгожээ. 

“SINGLE LADIES 4” киноны зураг авалтыг Турк улсад болон Дундговь, Төв аймагт хийжээ. Кино багийнхан Турк улсад очиж, “Кёсем хатан” киноны зураг авалт хийсэн цайзад зураг авалтаа хийсэн нь үзэгчдийн анхаарал татсан сэдэв байлаа. 

… 13 дугаар зуун. Чингис хааны байлдан дагуулал үргэлжилсээр. Манай он тооллоос гэнэт 13 дугаар зуунд очсон Ари бүсгүйг олон зүйл гайхшруулна. Тэр хайсан зүйлээ олж чадах болов уу. Бүсгүй тэмцлээс юуг ойлгож, юуг олж авах бол…

Дайн байлдаан, булаан эзлэлт, тэмцэл дунд дотнын хүмүүсээсээ өнчирсөн Цэсэн гүнжийн сэтгэл уйтай… Харин байлдааны урлагийг гарамгай эзэмшсэн, жижигхэн биедээ баймгүй эр зоригтой Инжир бүсгүй сэргэлэн цовоо, ухаалаг нэгэн аж. Түүний хайр сэтгэлийг булаасан дайчин залуу Боргуул бүсгүйн сэтгэлд ямар хариу барихыг “SINGLE LADIES 4” киноны өрнөлөөс харна.

Хайр дурлал бол мөнхийн сэдэв. Дайн тулаан, тэмцэл, өшөө хорсол дунд ч тэр оршсоор ирсэн. Холын аянд ангаж цангаж, элсэн цөлийг туулж, байлдаж тэмцэлдэхэд ч хайр оршсон хэвээрээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Жүжигчин Э.Пүрэвжаргал хагас нүцгэлэн, дотуур хувцас сурталчилж байна

”Ороолон”, “Харанхуй хад”, “Захирагч Зий”, “Шинэ жил”, “Бүү март”, “Сүүлчийн шөнө”, “Богд

2020-12-03

Брюс Лигийн 80 насны ой өнөөдөр тохиож байна

Холливудын од, философич, тулааны урлагийн мастер, кино найруулагч, зохиолч Брюс Ли 1940 оны энэ өд

2020-11-27

Э.Батшугарын экс эхнэрийн нижгэр хурим

Төмөрийн Дарима хэмээх боловсролтой, даруухан бүсгүй ерөнхийлөгч асан Н.Энхбаярын ууган хүү Э.Батшу

2020-11-22