МАХН-аас дүүрэгт сонгогдсон ганц төлөөлөгч нь МАН-д элсжээ

2020-10-21 919 0

Баянгол дүүргийн ИТХ-ын 23-р тойрогт МАХН-аас нэр дэвшин, сонгогдсон Э.Магнайбаяр өчигдөр МАН-д элсэж, гишүүний үнэмлэхээ гардан авчээ. 

Энэ удаагийн сонгуульд АН, МАХН, ШИНЭН эвсэл хамтран орж “Нэг намын дарангуйллын эсрэг, нэг намын хүчирхийллийн эсрэг, нэг намын туйлшралын эсрэг ардчиллаа аврахын тул улс төрийн шинэ соёл бий болгон эвлэлдэн нэгдэж байна” хэмээн ярьж байсан билээ. 

Тэгвэл дүүргийн ИТХ-д МАХН-аас ганц суудал авсан нэр дэвшигч нь дүүргийнхээ иргэдийн эрх ашгийг бодож МАН-д элссэн гэв.

Тэрээр өөрийн фэйсбүүк хуудаснаа “Баянгол дүүргийнхээ 220 мянган иргэдийн эрх ашгийг бодож МАН -д элсэж байна. Цаг хугацаа бүхнийг шүүнэ! Дэвтэр дүүрэн захиа даалгаврыг хэрэгжүүлэх үүрэг даалгавар авсан үүнийгээ ч хэрэгжүүлэх үүрэг ч хүлээсэн хүний хувьд амласнаа хэрэгжүүлэх боломж гэж харж байна” гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Жагсаалтаар сонгогдох 48 гишүүний 40 орчим нь АН, МАН-аас сонгогдох таамаг гарчээ

Энэ 2024 оны УИХ-ын сонгуулиар 126 гишүүн сонгогдох хуультай болсон. 78 гишүүнийг  сонгогчид шууд со

2024-04-12

Д.Ганбат:Г.Батхүү агсны хэрэг дээр гаднаас мөрдөгч урих хэрэгтэй, Хэн түүнийг “тангаргийн буг” гэдэг байлаа

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Чуулганы хэлэлцэх асуудлаар санал хураалгахын өмнө УИХ-ын

2024-04-11

Хамгийн их санал авсан 78 нэр дэвшигчийг УИХ-д сонгогдсонд тооцно, 48 нь нам, эвслийн жагсаалтаар орно

Сонгуулийн Ерөнхий Хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн ахлах референт П.Алтанчимэг УИХ-ын

2024-04-04