ХҮН-ын нэр дэвшигчид НИТХ-ын сонгуульд өрсөлдөхөөр болов

2020-10-06 750 0

Хөдөлмөрийн Үндэсний намынхан дотоод асуудлаас болж нийслэлийн ИТХ-ын сонгуульд оролцох эрхээ шүүхээр хасуулаад байсан. Тэгвэл тус намын нэр дэвшигчид сонгуульд оролцох боломжтой болсон талаар ХҮНамын албан ёсны цахим хуудсаар мэдээллээ.

ХҮНамын Нийслэлийн намын хорооны дарга Пүрэвсүрэнгийн Наранбаяр “ХҮНамын нийслэлд нэр дэвшигчдийг бүртгэсэн Нийслэлийн сонгуулийн хорооны тогтоолыг түдгэлзүүлсэн захирамжаа шүүгч өнөөдөр буюу 2020 оны аравдугаар сарын 5-ны өдөр хүчингүй болголоо. ХҮНамын 27 нэр дэвшигч Нийслэлийн ИТХ-ын 2020 оны сонгуульд оролцохоор боллоо.

Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэдийнхээ сонгох, сонгогдох эрхийг хамгаалахын тулд өнөөдрийг хүртэл хийсэн бидний тэмцэл амжилтад хүрч, ардчилал, хүний эрх, шударга ёс, эрхзүйт ёс, төрт ёсны хөгжилд бага боловч ахиц гарлаа. Монгол Улсынхаа ардчилсан төрийн сонгуулийг хуулийн дагуу, шударгаар явуулах бидний тэмцлийг хамт дэмжиж ирсэн мянга мянган иргэд, 4-дэх засаглалын төлөөлөл шударга сэтгүүлчид, шударга ёсны төлөө дуу хоолойгоо нэгтгэсэн хүн бүрт талархсанаа илэрхийлье.

Улаанбаатар хотын нийт иргэд ээ! Нийслэл хотоо өөд нь татах, хүнээ дээдэлсэн хот-Аюулгүй хотын төлөө Та бүхэн сонгуульдаа идэвхтэй оролцоно уу. Монгол Улс мандан бадрах болтугай” хэмээн мэдэгджээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Сонгуулийн автомат системийг шалгах ажлын хэсэгт тагнуулын байгууллага оролцоно

Сонгуулийн ерөнхий хороо өнгөрөсөн хоёр өдөр хуралдаж, аймаг, нийслэлийн сонгуулийн хороо, Төв комис

2024-04-17

Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан алба хаагчийн ар гэрт 80м.кв талбай орон сууц олгоно

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсли

2024-04-15

Жагсаалтаар сонгогдох 48 гишүүний 40 орчим нь АН, МАН-аас сонгогдох таамаг гарчээ

Энэ 2024 оны УИХ-ын сонгуулиар 126 гишүүн сонгогдох хуультай болсон. 78 гишүүнийг  сонгогчид шууд со

2024-04-12