Ж.Батбаясгалан: Төр түшмэлээр дутдаггүй юм шүү

2020-10-05 683 0

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний өнөөдрийн ирц хангалтгүй байсан нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалангийн уурыг барав.

Ж.Батбаясгалан “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэрхэн хангах талаар өнөөдөр хэлэлцэх ёстой. Би ч бас ИТХ-д нэр дэвшиж байгаа. Амралтын өдрөөр тойрогтоо нэг л удаа очсон. Гэтэл төрийн албан хаагчид сонгуулийн үеэр зарлагдсан Нийслэлийн удирдлагын шуурхай хуралдаа суухгүй байна. Татварын хөрөнгөөр цалинжиж байж яаж ингэж ажиллаж чаддаг байна аа, ард түмнээсээ ичих хэрэгтэй. Тамгын дарга, ерөнхий менежер хоёр энэ хүмүүсийн бүх тушаал, шийдвэрийг авч ирнэ үү. Төрийн албаны тухай хууль, бусад хууль тогтоомжид заасан бүх хариуцлагыг тооц. Төр түшмэлээр дутдаггүй юм шүү” гэсэн юм.

Авто замын газрын дарга, Аялал жуулчлалын газрын дарга, Боловсролын газрын дарга, Газрын албаны дарга, Орон сууцны дэд бүтцийн газрын дарга, Дотоод аудитын газрын дарга, Мэргэжлийн хяналтын газрын дарга, Нийгмийн халамжийн газрын дарга, Өмчийн ашиглалт удирдлагын газрын дарга, Статистикийн газрын дарга, Соёл урлагийн газрын дарга, Татварын газрын дарга, Нийтийн тээврийн газрын дарга, Худалдан авах ажиллагааны газрын дарга, Замын хөдөлгөөний төлөвлөлт, инженерчлэлийн газрын дарга, Замын цагдаагийн газар, Зорчигч тээврийн нэгтгэлийн дарга, Геодизи усны барилга байгууламжийн газрын дарга, Зорчигч тээвэр-3, Хот төлөвлөлт судалгааны институцийн газрын дарга, Нийслэлийн орон сууцны корпорацийн дарга, ОСНАА газрын дарга, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга, Хотын шуурхай удирдлагын газрын дарга, Хот тохижилтын газрын дарга, Хөрөнгө оруулалты газрын дарга гээд олон удирдах албан тушаалтнууд хуралдаа ирээгүй байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Сонгуулийн автомат системийг шалгах ажлын хэсэгт тагнуулын байгууллага оролцоно

Сонгуулийн ерөнхий хороо өнгөрөсөн хоёр өдөр хуралдаж, аймаг, нийслэлийн сонгуулийн хороо, Төв комис

2024-04-17

Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан алба хаагчийн ар гэрт 80м.кв талбай орон сууц олгоно

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсли

2024-04-15

Жагсаалтаар сонгогдох 48 гишүүний 40 орчим нь АН, МАН-аас сонгогдох таамаг гарчээ

Энэ 2024 оны УИХ-ын сонгуулиар 126 гишүүн сонгогдох хуультай болсон. 78 гишүүнийг  сонгогчид шууд со

2024-04-12