Дональд Трамп: Би Covid өвчний талаар ихийг ойлгож мэдлээ, сургуульд суралцсан мэт боллоо

2020-10-05 759 0

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр үдээс хойш өөрийн хэвтэж буй Уолтер Рид эмнэлгийн гадна автомашинтай гарч ирээд тэнд цугларсан дэмжигчидтэйгээ мэндчилжээ. Энэ нь тэнд цуглараад байсан Трампыг дэмжигчдийн хувьд гэнэтийн үйл явдал болжээ.

Амны хаалт зүүсэн Трамп хар өнгийн Chevrolet Suburban загварын автомашины дотроос хүмүүс рүү даллан мэндчилж байв.

Дараа нь тэр твиттер хуудсаараа видео мэдэгдэл цацжээ. “Энэ бол миний хувьд маш сонирхолтой аялал байлаа. Би Covid өвчний талаар ихийг ойлгож мэдлээ. Сургуульд суралцсан мэт боллоо. Энэ бол онолын хичээл биш, бие дээрээ мэдэрсэн хичээл байлаа” гэж Трамп уг мэдэгдэлдээ өгүүлжээ.

Өчигдөр өглөө Цагаан ордны эмч нар сэтгүүлчидтэй уулзахдаа ерөнхийлөгчийн эрүүл мэнд мэдэгдэхүйц сайжирч байгаа тул удахгүй эмнэлгээс гаргах боломжтой тухай мэдэгдсэн юм.

Эх сурвалж: Associated Press

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Халдлагын үеэр олон арван хүний амийг аварсан Ислам хүү 15 настай

“Крокус Сити Холл”-д халдлага болох үеэр танхимаас гарахаар айж сандарсан хүмүүст тус цогцолборын өл

2024-03-25

“Choco Pie” хулгайлсан этгээдийг 10 хоног баривчилжээ

Энэ оны хоёрдугаар сарын 27-ны өдөр цахим орчинд “Залуус "GS25" сүлжээ дэлгүүрээс "Choco pie" хулгай

2024-03-25

Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон 44 иргэнийг эх оронд нь авчирчээ

Хүн худалдаалах гэмт хэрэг нь хөдөлмөрийн мөлжлөг, захиалгат гэрлэлт, эд эрхтний наймаа зэрэг олон х

2024-03-24