Э.Бат-Үүлийн шүүх хурлыг дахин хойшлуулж, 10 дугаар сарын 28-нд товложээ

2020-10-01 686 0

Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох Эрүүгийн хэргийн шүүх хурлыг аравдугаар сарын 28 хүртэл дахин хойшлуулжээ.

Тус шүүх хурлыг 2020 оны есдүгээр сарын 30-ны өдрийн 10:00 цагт товлосон боловч 2020 оны есдүгээр сарын 29-ний өдөр зарлагдсан шүүгч П.Ариунболд, Б.Халиун, Д.Ренченхорол нарын бүрэлдэхүүнтэй шүүгдэгч М.Гаамаа нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан үргэлжилж байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэжээ.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Нарантуяагийн өмгөөлөгч Ж.Гантулга, Л.Данзанноров, Ж.Наранбаяр нарын гаргасан “…шүүгдэгч Л.Нарантуяагийн хөл хугарсан оноштой шүүх хуралдаанд олон өдөр оролцох боломжгүй нөхцөл байдал үүсээд байх тул 2020 оны аравдугаар сарын 20-ны өдрөөс хойш товлож өгнө үү…” гэх хүсэлт, мөн бусад оролцогчийн хүсэлтийг харгалзан шүүх хуралдааныг 2020 оны аравдугаар сарын 28-ны өдрийн 10:00 цагт товлосон байна.

Хэргийг эргэн сануулбал, Хотын дарга асан Э.Бат-Үүл, Төрийн орон сууцны санхүүжилтийн корпорацын захирлаар ажиллаж байсан А.Гантулга, “Бэрэн групп” компанийн захирал Б.Мөнхтөр нарыг бүлэглэж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөнгө угаасан гэх хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ховд аймагт “Тусгай зориулалтаар угалз, тэх, зэрлэг гахай агнуулах зөвшөөрөл олгох” нээлттэй дуудлага худалдаа зарлажээ

Ховд аймагт "Тусгай зориулалтаар угалз, тэх, зэрлэг гахай агнуулах зөвшөөрөл олгох" нээлттэй дуудлаг

2024-04-13

УЕПГ: УИХ-ын нэр бүхий гишүүн14 настай хүүхдийг хүчирхийлсэн гэх хэрэг бүртгэгдээгүй

Цахим орчинд “УИХ-ын гишүүн 14 настай охин хүчиндсэн гэх хэрэгт холбогдож, Нийслэлийн прокурорын шат

2024-04-13

Хүчтэй салхи, шороон шуурга шуурч, ихэнх нутгаар эрс хүйтрэхийг анхааруулж байна

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: 13-14-нд шилжих шөнө Сэлэнгийн өмнөд, Төв аймгийн

2024-04-13