Г.Солтанд холбогдох шүүх хуралдаан маргааш болно

2020-09-21 578 0

Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн асан Г.Солтанд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны долдугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцэж, шүүхээс шийтгэх тогтоол гарсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй” гэж заасан.

Хэргийн оролцогч нарын зүгээс гаргасан давж заалдах гомдлын дагуу Г.Солтанд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан 2020 оны Есдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд зарлагдлаа.

Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 22.1-3 дахь хэсэг /Улс төрд нөлөө бүхий этгээд өөрт болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон/-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Жагсаалтаар сонгогдох 48 гишүүний 40 орчим нь АН, МАН-аас сонгогдох таамаг гарчээ

Энэ 2024 оны УИХ-ын сонгуулиар 126 гишүүн сонгогдох хуультай болсон. 78 гишүүнийг  сонгогчид шууд со

2024-04-12

Д.Ганбат:Г.Батхүү агсны хэрэг дээр гаднаас мөрдөгч урих хэрэгтэй, Хэн түүнийг “тангаргийн буг” гэдэг байлаа

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Чуулганы хэлэлцэх асуудлаар санал хураалгахын өмнө УИХ-ын

2024-04-11

Хамгийн их санал авсан 78 нэр дэвшигчийг УИХ-д сонгогдсонд тооцно, 48 нь нам, эвслийн жагсаалтаар орно

Сонгуулийн Ерөнхий Хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн ахлах референт П.Алтанчимэг УИХ-ын

2024-04-04