Ц.Алдармаа: Одоо надад цаашид амьдрах итгэл алга

2020-09-21 1308 0

Жүжигчин Ц.Алдармаагийн өөрийн амьдралаас сэдэвлэсэн “Эхиймаа” кино есдүгээр сарын 11-ний өдрөөс бүх кино театруудад гарч эхлээд буй. Харин кино сурталчилгаа гарч эхэлснээс хойш түүнийг тойрох сайн, муу шуугиан тасарсангүй. Олны зүгээс ирж буй шүүмж болон буруутгал түүнийг тайван байлгахгүй байгаа бололтой. 

Жүжигчин бүсгүй өөрийн цахим хуудаснаа “Би өөрийн хүсэл мөрөөдлөө жигүүрлэн “ЭХИЙМАА” киногоо нээлээ. Кино уран бүтээлдээ бүхий л хүч, нөөц бололцоо, эд эс, хүслээ шингээж хийсэн. Надтай хамт кино багт 100 гаруй залуу бүтэн жил хүчин зүтгэсэн билээ. Би энэ цаг үeд муу нэрээ дахин олон нийтэд дэлгэн байж нэр төрөө, хайртай гэр бүлээ дахин нэг удаа хэмлэн хичээж байна. Эхиймаа кино нээлтээ хийхээс өмнө олон хүн намайг үгийн муугаар харааж байгааг сонсож сэтгэл эмтэрч, гомдож, уучилж суулаа.

Кино минь нээснээс хойш зарим нэг хүмүүс хүлээн зөвшөөрөхгүй ална тална үх гэсэн элдвийн юм ирж өнөөдөр би утсаа асаахаас ч айж байгаад харамсаж итгэл урам хугарч байна.

Одоо надад цаашид амьдрах итгэл алга. Арай өөр хүлээлт надад байв. Алдсан бүрээ дахин давтахгүйн тулд ухаарч яваа намайг юунд ингэж унагах гэж оролдоно вэ. Хүн бүрт алдсанаа ухаарч босох боломж, сэтгэлийн тэнхээ байдаг гэж үү.

Би хүүдээ сайн яваагаа харуулахыг хүссэн. Хожим ээжээрээ бахархах үйл хэрэг үлдээхийг хүссэн юм шүү. Би ийм кино хийхдээ уураа нэг л минут тэвчээд гараасай, Аливааг харах өнцөгөө өөрчилж уучилдаг байгаасай гэж хийсэн юм шүү. Хэн нэгнийг бууртгах гэж өөрийгөө өмгөөлөх гэж хийсэнгүй ээ. Алдаа хийсэн хүн бүр үхэх ёстой гэж үү. Энэ бүхнийг инээгээд туулах амаргүй байна. Итгэл, урам хаашаа ч юм бүү мэд нисэн одлоо. Намайг уучлаарай” хэмээн бичжээ. 

Харин  “Эхиймаа” кино нээлтээ хийгээд удаагүй байхад тус кинонд дүр бүтээсэн ахмад жүжигчин А.Цэгмэд кино бүтээлд шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлж “Ц.Алдармаа бид хоёрын анхны яриа, санаанууд илт гуйвсан” хэмээн өөрийн цахим хуудаснаа сэтгэгдэл бичсэн байсан юм. 

Ахмад жүжигчин А.Цэгмэд “Өглөө эртийн мэнд ээ. “Эхиймаа” уран сайхны киноны нээлтээс хойш бодон бодон энэ постыг оруулъя гэж шийдэв. Залууст буурал миний үг хэрэг болж юу магад вэ гэж.

Миний ажилласан санхүүгийн хилс хэргээр шоронд орсон Насанжаргал эмгэн өөрөө хууль судалж, хэргээ задлаад, бие нь муудан, маргааш нь суллагдаж гарахын өмнө нас бардаг /Нэг камерынхны дурсамж яриагаар/. Харанхуй газарт цэцэг тарьдаг хүмүүст тусалдаг, хайр хүрэм эмгэн гэж зохиолд шигтгэж, 44 сцен буюу 44 удаа дурангийн өмнө хоног тоолон хөдөлмөрлөөд, киноны нээлтээ сэтгэл хөдлөн үзсэн ч маш сэтгэл гонсгор, дутуу гарснаа нууж чадсангүй ээ!

Өршөө! Уг нь гол дүр шахуу юм байлаа. Сцений тооны хувьд гэтэл ороод л гардаг дүрүүдээс ч дорд дүрс нь постерын зурганд ч алга болон арчигджээ. Мөнгө гэж хүчтэй, утга агуулга энэ нийгэмд тод зодсоор л, хаана ч хэзээ ч  шударга бус! Хэрэв кинонд 29 сцений хөдөлмөр орох байсан бол яах гэж хогийн тантан руу уран бүтээлчдийн хүч цаг, сэтгэл шингэсэн агшин, нус нулимс, баярыг булшилсан юм бэ? Үүнд хэний, юуны хандлага шийдэл ордог юм? Үр ашиггүй энэ мэт зардал, цаг зав үрсэнд, хайнга хандах утга авцалдаагүй эвлүүлэг монтажаас болж ганц энэ бүтээлд ч бас олон олон кинонд давтагдаж, киноны чанарт нөлөөлж байсныг буурал би ахмадын хувьд дуугарах цаг нь болжээ гэж үзээд үүнийг үзгэлмой!

“Эхиймаа” уран сайхны кино богино хэмжээний бүтээл мэт болжээ гэсэн зарим үзэгчийн саналтай би санал нэг байна. Хойшид залуус минь амьдралын буруу дадал, замбараагүй байдлаа уран бүтээл дээр цухуйлгаж болохгүй шүү. Надад өгсөн дүрийг гол дүрийн жүжигчин Алдармаа анх хэлэхдээ “Энэ бол надад тусалсан бодит эмгэний дүр юм шүү” гэж хэлж байсныг би тодоор зүрхэндээ хийж, ажилласан тул дүрдээ хайртай байж, хайраар хандсан бөлгөө.

Алдармаа бид хоёрын анхны яриа санаанууд илт гуйван алга болжээ! Ер нь кинонд хоёрын хооронд, дур зоргоороо, хүслээрээ орж гарсан эрх мэдэлтэй, мөнгөтэй нөхөд од болж, олны танил болох донд хөтлөгдөж, киноны чиг хандлага утганд хойшид хүчтэй нөлөөлж, уран бүтээлийн чанарыг сулруулдаг жудаггүй, түрэмгий, санаатай санамсаргүй үйлдүүдээ болих хэрэгтэй шүү, залуус аа…” гэсэн байсан юм. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Шар Гэгээ” уран сайхны кино “Мөнгөн мод” наадмын шилдэгээр тодорлоо

“Мөнгөн мод” соёл, урлагийн шилдгүүдийг тодруулах наадам энэ сарын 27-нд  Улсын дуурь бүжгийн эрдмий

2024-03-30

М.БИЛЭГСАЙХАН: Mиний бичихээс илүүтэй ШҮЛЭГ намайг тоож төрдөг

"Монголчуудын амьдрал" сонины “Нууцхан яриа” булан хайр дурлал, секс хийгээд нууц амраг гэх мөнхийн

2024-03-25

Даян аварга Н.Батсуурь “Наурызын баяр”-ын бөхийн барилдааны түрүүг авлаа

"Наурызын баяр"-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Увс аймгийн

2024-03-19