Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Казахстан улсын элчин сайд Ж.Адылбаевыг хүлээн авч уулзав

2020-09-19 695 0

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ж.Адылбаевыг 9 дүгээр сарын 18-нд хүлээн авч уулзав. Элчин сайд Ж.Адылбаев Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаярт үүрэгт ажилдаа орсонд нь баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсэв.

Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Монгол, Казахстаны уламжлалт найрсаг харилцаа сүүлийн үед идэвхтэй хөгжиж байгааг тэмдэглээд түүх, соёлын гүн гүнзгий хэлхээ холбоотой манай хоёр улсын хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Тэрээр мөн улс төрийн харилцааг бэхжүүлэх хүрээнд дээд, өндөр түвшний айлчлалын давтамжийг нэмэгдүүлж, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг идэвхжүүлэхийн чухлыг тэмдэглэв.

Элчин сайд Ж.Адылбаев Монгол, Казахстаны харилцааг бэхжүүлэх чиглэлд цаашид ч ГХЯ-тай нягт хамтран ажиллахаа нотлоод, хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгаагаа илэрхийлэв.

Түүнчлэн Казахстан Улс хоёр талын төдийгүй олон улс, бүс нутгийн түвшинд Монгол Улстай ойр дотно хамтран ажиллах хүсэлтэй байгааг тэмдэглэв. Талууд Монгол-Казахстаны Засгийн газар хоорондын комиссыг энэ ондоо багтаан зохион байгуулах чиглэлээр ярилцав.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Д.Тогтохсүрэн: Гурил, малын тэжээлийн импортын татварыг тэглэх саналыг МАН-ын бүлэг бүрэн дэмжихээр болсон

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн м

2024-03-25

Л.Гантөмөр МАН-ын даргын суганы үс шиг л болсон, АН-ыг зараад дууслаа

АН-ын гишүүн И.Цэрэнбат, Х.Алтанхуяг нар мэдээлэл хийх үеэрээ ”АН сөрөг хүчний байр сууриа хадгалж ч

2024-03-22

Гурилын импортын татварт хугацаа, хэмжээ заахгүй тэглэж асуудлыг шийднэ

УИХ-ын Төсвийн байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаа

2024-03-20