Н.Батшугар МАХН-аас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшжээ

2020-09-09 1339 0

2020 оны орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах хуулийн хугацаа өнөөдөр буюу есдүгээр сарын 9-ний өдөр дуусна. Тэр ч утгаараа намуудын нэр дэвшигчид тодорхой болоод байна.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнэ Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж байгаа бол Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Н.Батшугар МАХН-аас Сонгинохайрхан дүүрэгт аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшихээр болжээ. 

Нийслэлийн АН, МАХН, ШИНЭ намтай хамтран, сонгуульд дэмжиж оролцохоор баримт бичигт гарын үсэг зурсан билээ. Энэ дагуу өнөөдөр АН-аас хэвлэлийн хурал хийж нэр дэвшигчдээ танилцууллаа. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд Ардчилсан намаас 37, МАХН-аас 8 хүн нэр дэвшихээр болжээ.

МАХН-аас нэр дэвшигчид:

  • – Б.Тулга
  • – С.Орхонбаяр
  • – Э.Батшугар
  • – Г.Батбаяр
  • – Л.Байгаль
  • – Б.Амартүвшин
  • – Ч.Өлзийдэлгэр
  • – В.Мөнхцэцэг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Э.Оюунболдын Улсын аварга цолоо эгүүлэн авах гэсэн гомдлыг УДШ хүлээн авсангүй

Үндэсний Их баяр наадмын дараа сэргээшийн асуудал дуулиан тарих болсоор даруй 20 гаруй оныг үдэж бай

2024-04-22

Х.Нямбаатар: ТҮК-ийн ажилчдын хүүхдийг гадаадад төлбөргүй сургана

Өнөөдөр болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар “Энэ

2024-04-22

Х.Тамир: Их, дээд сургуульд элсэх босго оноо өмчийн хэлбэр харгалзахгүй ижил байна

Дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх журамд орсон өөрчлөлтийн талаар өнөөдөр Боловсрол,

2024-04-18