Асашёорюү аваргаас охиндоо нэр авсан олимпийн аваргын дурлалын түүх

2020-09-07 922 0

Бээжингийн олимпоос алтан медаль хүртэн Монгол түмнийхээ магнайг тэнийлгэсэн хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууган нэр алдарт хүрсэн ч бусдын адил элдвийн эмс охидтой нэр холбогдоод байдаггүй давуу талтай.

Анх наймдугаар ангид байхдаа ирээдүйн эхнэртэйгээ үерхэж эхэлсэн тэрээр өдгөө эхнэр, охид, хүүгийнхээ хамт амьдардаг өнөр бүлийн тэргүүн. Сурагчийн хувцаснаасаа салаагүй байхдаа арын байрныхаа охинд сэтгэл алдарч 21 насандаа анхныхаа үрийн зулайг үнэрлэж байжээ.

Эхнэр Азжаргал нь анх түүнийг хараад “Эрэгтэй юм байж юун ч том нүд, урт сормуустай юм билээ“ гэж бодож байсан гэдэг. Сормуусыг чинь ганц удаа будчихъя, сормуус дээр чинь шүдэнзний мод тавиад үзье гэсээр дотносож, Б.Нандин, Б.Наранмишээл гэх хоёр сайхан охин, хүүгийн аав ээж болцгоосон түүхтэй. Түүний эхнэртээ бэлэг­лэсэн хам­гийн анхны зүйл нь монетон бөгж.

Сонирхуулахад түүний хоёр дахь охин Наранмишээлийн нэрийг их аварга Асашёорюү авар­га өгсөн юм билээ.

13 настайгаасаа их спортод хөл тавьсан тэрээр хүүхэд ахуйдаа Брюс Ли шиг болно хэмээн мөрөөддөг байсан гэдэг. Ахмадын холбооны Баасан эгчтэй мөр зэрэгцэн хуулийн оройн ангид суралцаж, Б.Наран­баатар, Х.Цагаан­баатар нарын хамт Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн спортын орон тооны бус зөвлөхийн үүрэг гүйцэтгэн, ерөн­хийлөгчийн АНУ-д хийсэн төрийн айлчлалын бүрэлдэхүүнд багтан холын Америкийг зорьж байсан тэрээр өдгөө БНСУ-д загасны үйлдвэрт ажиллаж байгаа.

Түүний ганц хобби нь дэлгүүр хэсэх. Тэмцээн уралдаанд орж явахдаа ч гялсхан дэлгүүр орон хамаг юмаа амжуулчихдаг тухай нөхөд нь ярьдаг юм билээ.

Дэрэвгэр сормуустай, давхраатай алаг нүдээрээ эхнэрээ урхидсан олимпийн аваргын дурлалын түүхийг цухас өгүүлэхэд ийм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Шар Гэгээ” уран сайхны кино “Мөнгөн мод” наадмын шилдэгээр тодорлоо

“Мөнгөн мод” соёл, урлагийн шилдгүүдийг тодруулах наадам энэ сарын 27-нд  Улсын дуурь бүжгийн эрдмий

2024-03-30

М.БИЛЭГСАЙХАН: Mиний бичихээс илүүтэй ШҮЛЭГ намайг тоож төрдөг

"Монголчуудын амьдрал" сонины “Нууцхан яриа” булан хайр дурлал, секс хийгээд нууц амраг гэх мөнхийн

2024-03-25

Даян аварга Н.Батсуурь “Наурызын баяр”-ын бөхийн барилдааны түрүүг авлаа

"Наурызын баяр"-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Увс аймгийн

2024-03-19