БНСУ-д коронавирусийн халдвар авсан манай иргэдийн 3 нь эмнэлэгт эмчлүүлж байна

2020-08-27 593 0

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл цар тахлын тархалтын асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. Тэрээр “Дэлхий дахинаа 23,906,000 хүн коронавируст халдвараар өвчилж, 823,000 хүн эндсэн бол 16,800,000 гаруй хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна.

Сүүлийн 24 цагт 210,000 хүн шинээр халдвар авч, Энэтхэгт 75,000 гаруй хүн нэг өдрийн дотор халдвар авсан нь дэлхийд хамгийн өндөр өвчлөл бүртгэгдсэн тохиолдол болж байна.

24 цагийн хугацаанд манай хөрш ОХУ-д 4,676 хүн халдвар авч, 115 хүн эндсэн бол БНХАУ-д 32 тохиолдол бүртгэгдсэний 8 тохиолдлыг гадаадаас зөөвөрлөгдсөн гэж үзжээ.

Япон улсад 903 хүн шинээр халдвар авч, 13 хүн эндсэн бөгөөд сүүлийн нэг сарын хугацаанд тохиолдол тасралтгүй нэмэгдэж байна.

БНСУ-д өнгөрсөн хоногт 441 хүн шинээр халдвар авсны 7 тохиолдлыг гадаадаас зөвөөрлөгдсөн гэж үзжээ. Тус улсад эмнэлгийн орны ашиглалт 75 хувьд хүрч, 200 ортой зөвхөн коронавирусийн халдвар авсан өвчтөнүүдэд үйлчлэх эмнэлэг гаргалаа.

Сөүлийн бүх сургууль цэцэрлэгийг хааж, хичээлийг цахимаар явуулах болсон байна.

Сөүл хотын Гымчон дүүрэгт ажилладаг манай улсын 8 иргэн COVID-19 халдвар авсан нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан. Гурван хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол найман хүн гэрийн тусгаарлалтад байна. Манай иргэдийн биеийн байдал дунд зэрэг байна.

Манай улсын хувьд өчигдөр 109 хүн тусгаарлан ажиглалтад орж, 256 хүн гэрийн тусгаарлалтад шилжин, одоогоор нийт 3,718 хүн тусгаарлан ажиглах байранд байна. Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 55 хүний гурав нь эрчимт эмчилгээний тасагт байгаа” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Архины хамааралтай хүмүүсийн ард сэтгэл зүйн суурь асуудал байдаг

Нийслэлийн Аддиктлогийн төвийн судлаач Б.Төртогтох архинд донтох эмгэгийн тухай дараах мэдээллийг өг

2024-03-03

Хувь хүний өвчин “Сэтгэлээ барьж чадаагүй”-ээс үүсдэг

-Хүн муулах, шүүмжлэх, өширхөх, хонзогнох, үл уучлахад ходоодны хүчил ихэснэ.-Хэт халуун хоол идэх

2024-02-28

EClinicalMedicine: Эрдэмтэд Covid19 хүний тархинд хэрхэн нөлөөлдөг болохыг судалжээ

Ливерпүүлийн их сургуулийн эрдэмтэд Covid19 хүний тархинд хэрхэн нөлөөлдөг болохыг судалжээ. Корона

2024-02-19