Долоон бурхан одны тухай домог

2020-08-10 1502 0

Эртээ урьдын цагт цорын ганц хүүтэй нэгэн эмгэн байж гэнэ. Хүү нь хугацаагүй цэргийн албанд яваад их удсан байж л дээ. Эмгэн нас нь дээр гарах тусам улам ихээр хүүгээ санах болжээ. Тэгээд ханан гэрээсээ явж хадан гэртээ очихоосоо өмнө хүүгийнхээ барааг нэг харах юмсан гэж бодох болж. Энэ хүслээ орой болгон долоон бурханд даатган залбирах болж гэнэ. Удсан ч үгүй хүүгийнх нь явсан дайн төгсгөл болсон сураг дуулдаж эмгэн хөл нь газар хүрэхгүй ихэд баярлан хүүгээ хүлээж эхлэв.

Гэтэл гурав хоногийн дараа эмгэн хүүгийнхээ барааг үнэхээр харсан боловч хүү нь амьд биш, хүүгийн цогцос л хүргэгдэн иржээ. Долоон бурхан эмгэний хүсэлтийг яг таг биелүүлжээ.

Эмгэнийг амьдад нь хүүг нь харуулсан. Эмгэн хүсэхдээ, өөрийг нь л үхэхээс өмнө хүүг нь харуулаач гэснээс бус үхэхээс минь өмнө хүү минь эсэн мэнд эргээд ирээсэй гэж хүсээгүй, өөрөөр хэлбэл хүслээ зөв илэрхийлж чадаагүй байжээ.

Долоон бурханд хэзээ ч өөрийгөө даатгаж болдоггүй гэнэ, учир нь долоон бурханы буулт нь нэг хүнд хүнддэг учраас бусдын сайн сайхны төлөө л долоон бурханд залбирч байх ёстой юм байна. Харин өглөөний ургах наранд бол өөрийнхөө хүслийг даатгаж болдог юм гэнэм.

Манай ухаант хөгшид маань ургахын улаан наранд цай сүүнийхээ дээжийг өргөн байж үр хүүхэд биднийхээ сайн сайхныг даатгадаг байсан нь тийм учиртай юмсанжээ. Хэдийгээр энэ нь улирч өнгөрсөн мухар сүсэг мэт санагдавч бидний хий хоосон бурангуй шашны гэх олон зүйлс өнөөгийн шинжлэх ухаанаар үнэн болох нь батлагдаж байгаа билээ. Хамгийн энгийн жишээ нь японы эрдэмтэн Эмото Масаругийн усны молекулын зургаас бид усанд сайн үг хэлж сайхан бодол шингээхэд ус хэрхэн өөрчлөгддөгийг харж болдог. Энгийн усны молекулын талст ямар ч замбараагүй байхад, сайхан хөгжим, бурханы маань “сонссон” усны талстууд цасан ширхэгийнх шиг гоё хэлбэрт орсон байдаг. Ус бол мэдээллийг өөртөө хамгийн ихээр шингээн тээвэрлэдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Шар Гэгээ” уран сайхны кино “Мөнгөн мод” наадмын шилдэгээр тодорлоо

“Мөнгөн мод” соёл, урлагийн шилдгүүдийг тодруулах наадам энэ сарын 27-нд  Улсын дуурь бүжгийн эрдмий

2024-03-30

Э.ЦЭНДБААТАР Парисын олимпын эрхийн тэмцээний сорилд оролцоно

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар Монголын боксын холбоонд энэ сарын 18-нд хүсэлт гаргасан.

2024-03-22

Даян аварга Н.Батсуурь “Наурызын баяр”-ын бөхийн барилдааны түрүүг авлаа

"Наурызын баяр"-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Увс аймгийн

2024-03-19