ОХУ руу зорчих боломжтой гэсэн ташаа мэдээлэл гарч, иргэдийг төөрөгдүүлж байна

2020-08-04 536 0

ОХУ-ын Засгийн газар 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 635 дугаар тогтоолоор 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс хойш гадаадын иргэдийн ОХУ-д нэвтрэх эрхийг түр хугацаагаар хязгаарлаж, мөн 3 дугаар сарын 27-ны өдрийн 763 дугаар тогтоолоор 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн автомашин, төмөр зам, явган болон бусад боомтын дамжин өнгөрөх хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан билээ.

ОХУ-ын Засгийн газрын 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 1915 дугаар тогтоолоор ОХУ-д агаарын хилийн боомтоор Их Британи, Танзани болон Бүгд Найрамдах Турк Улс зэрэг 3 улсын иргэд болон эдгээр улсад байнга оршин суух зөвшөөрөлтэй гуравдагч улсын иргэдийг нэвтрүүлэхийг зөвшөөрсөн байна.

Энэхүү шийдвэр нь зөвхөн нэр дурдсан 3 улсын иргэд болон тухайн улсад байнга оршин суух албан ёсны зөвшөөрөлтэй иргэд тухайн улсаас ОХУ руу шууд нисч, агаарын боомтоор нэвтрэхэд  хамааралтай зохицуулалт юм.

Дээрх шийдвэр гарсантай холбоотойгоор иргэдийн дунд ИБУИНХУ, Танзани, БНТУ зэрэг улсаар дамжин ОХУ руу зорчих боломжтой гэсэн ташаа мэдээлэл гарч, иргэдийг төөрөгдүүлж байгаа тул зөвхөн албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авахыг анхааруулж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Халдлагын үеэр олон арван хүний амийг аварсан Ислам хүү 15 настай

“Крокус Сити Холл”-д халдлага болох үеэр танхимаас гарахаар айж сандарсан хүмүүст тус цогцолборын өл

2024-03-25

“Choco Pie” хулгайлсан этгээдийг 10 хоног баривчилжээ

Энэ оны хоёрдугаар сарын 27-ны өдөр цахим орчинд “Залуус "GS25" сүлжээ дэлгүүрээс "Choco pie" хулгай

2024-03-25

Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон 44 иргэнийг эх оронд нь авчирчээ

Хүн худалдаалах гэмт хэрэг нь хөдөлмөрийн мөлжлөг, захиалгат гэрлэлт, эд эрхтний наймаа зэрэг олон х

2024-03-24