Д.Нарангэрэл: Манай хил залгаа бүс нутгуудад халдвар нэмэгдэх хандлагатай байна

2020-07-22 1082 0

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Коронавируст халдвараар дэлхий дахинаа 14.899.000 хүн өвчилж, 617.000 хүн эндсэн байна.

8.9 сая хүн эдгэрсэн бол 5.3 сая хүн эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд сүүлийн 24 цагт 213.000 хүн шинээр халдвар авч, 4.000 гаруй хүн энджээ.

Дэлхийн олон эрдэмтэн судлаачид улс орнууд хүн амынхаа 90 хувийг амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих, гараа тогтмол угаахыг хэвшил болговол томоохон хэмжээний халдвар дэгдэхээс сэргийлж чадаж байна гэж үзжээ.

Калифорнийн их сургуулийн эрдэмтэд хөнгөн хэлбэрээр өвчилсөн хүмүүст тогтсон дархлаа богино хугацааны дараа арилж байгаа бол хүнд хэлбэрээр өвдсөн хүмүүсийн дархлаа харьцангуй сайн байгааг тогтоожээ. Тус сургуулийнхан уг судалгаандаа 33.000 хүнийг хамруулсан байна.

Шинжаан мужийн Өрөмч хотод халдвар голомтлон гарсантай холбогдуулан тус хотын захиргаанаас 3.5 сая оршин суугчийг шинжилгээнд хамруулах шийдвэр гаргалаа.

Энэтхэгийн Дели хотын нэлээн олон тооны оршин суугчдыг эсрэг бие илрүүлэх шинжилгээнд хамруулан судалж тус хотын хүн амын дөрөвний нэг нь коронавируст халдвар авсан байсныг тогтоожээ.

Сүүлийн 24 цагт ОХУ-д 5842 хүн халдвар авсан нь сүүлийн 3 сард бүртгэгдсэн хамгийн бага тохиолдол болж байгаа юм. Манай хил залгаа бүс нутгуудад халдвар нэмэгдэх хандлагатай байна.

Манай улсын хувьд өчигдөр 333 хүн ажиглалтад шинээр орж, 80 хүн ажиглалтаас гарсан. Одоогийн байдлаар нийт 3,395 хүн ажиглалтад байна.

Сүүлийн 24 цагт 119 дугаарт 180 дуудлага ирсэн бол шуурхай аппликэйснээр гадаадаас дөрвөн иргэн холбогдож, зөвлөгөө мэдээлэл авсан” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хөнгөлөлттэй эмийн жагсаалтад тураах эм оруулж, ЭМДС-аас санхүүжүүлсэн гэдэг нь ташаа мэдээлэл

Цахим орчинд "Хөнгөлөлттэй эмийн жагсаалтад тураах эмийг оруулж, ЭМДС-аас санхүүжүүлсэн" гэх мэдээлэ

2024-04-19

Архины хамааралтай хүмүүсийн ард сэтгэл зүйн суурь асуудал байдаг

Нийслэлийн Аддиктлогийн төвийн судлаач Б.Төртогтох архинд донтох эмгэгийн тухай дараах мэдээллийг өг

2024-03-03

Хувь хүний өвчин “Сэтгэлээ барьж чадаагүй”-ээс үүсдэг

-Хүн муулах, шүүмжлэх, өширхөх, хонзогнох, үл уучлахад ходоодны хүчил ихэснэ.-Хэт халуун хоол идэх

2024-02-28