Д.Тогтохсүрэн: Би бооцоо огт тавиагүй, мэдэх ч үгүй

2020-01-20 18155 7

“Казинод тоглосон” гэгдээд буй УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тайлбар хийж, сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-УИХ-ын гурван гишүүн Австралид ажиллахдаа казино тоглосон зураг гарч ирлээ. Тэдний дунд Та байсан, яагаад казино тоглосон бэ? 
-УИХ-ын таван гишүүн УИХ-ын даргын хамт Австралийн Канберра хотод болсон Олон улсын парламентийн холбооны 28-р чуулганд оролцоод ирлээ. Зургаа хоног яваад ирсэн. 13-16-ны өдөр Канберра хотод олон улсын хуралд суусан. 17-ны өдөр Сидней хотод нэг өдрийн аяллын хөтөлбөртэй байсан. 18-нд Хонгконг руу нисээд, 19-ний өдөр Улаанбаатарт буусан. Аяллын хөтөлбөрийнхөө хүрээнд явж, ажиллаад ирсэн. 17-ны өдөр УИХ-ын гишүүдийг Сидней хоттой танилцуулах хөтөлбөртэй байсан. Энэ хүрээнд  “The star Sidney” гэж дэлгүүр, ресторан, соёл урлагийн төвүүдтэй, худалдаа, бизнес үйлчилгээний томоохон төвтэй танилцсан. Тэр төвийн нэг хэсэгт нь казино байсан. Казиног нь сонирхож үзье, ямархуу байдаг юм гэж УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Лүндээжанцан гишүүн, Элчин сайд Чулуунхүүтэй дөрвүүлээ орсон. Ороод гарах хооронд бидний зургийг авсан байсан. Нэг том танхимтай, олон хүн л бужигнасан газар байна лээ. Бид тэнд удаагүй, ороод л гарсан. УИХ дээр Ш.Раднаасэд гишүүнээр ахлуулсан Казиногийн хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсэг байгуулагдсан. Энэ Парламентаар амжвал Казиногийн хуулийн төслийг хэлэлцэхээр яригдаж байгаа энэ үед ойлголттой болбол яасан юм гэж ярилцаад орж үзсэн, сонирхсон. Онгоцонд явж байтал “Казино тоглолоо” гээд бөөн юм болсон байна лээ. Бидэнд хэн нэгнээс нууж хаах зүйл байхгүй. Олонх, цөөнхөөрөө бие биедээ хяналттай явж байгаа ш дээ.

-Таныг бооцоо тавьж байгаа зураг байна лээ? 
-Би бооцоо огт тавиагүй, мэдэх ч үгүй. Сайтад тавьсан зургийг харсан. Хүнгүй хоосон ширээ байсан, элчин сайд хүнээс юм асууж байсан. Төвөөр удаан явсан. Хөл чилээд жаахан амарч байсан зургийг тавьсан байна лээ.  

-Тоглосон бичлэг гараад ирэх юм биш биз? 
-Казино тоглоогүй, бичлэг гарвал гарна л биз. Тоглоогүй. Ер нь бол сонирхож орж болно ш дээ. Үзэж сонирхсон гээд хариуцлага хүлээлгэдэг бол хариуцлага хүлээхэд бэлэн байна.

-Та нэлээн тайван бус байна уу?

-Сандраад байх юм байхгүй. Надад тайван бус байгаа юм алга.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Э.Оюунболдын Улсын аварга цолоо эгүүлэн авах гэсэн гомдлыг УДШ хүлээн авсангүй

Үндэсний Их баяр наадмын дараа сэргээшийн асуудал дуулиан тарих болсоор даруй 20 гаруй оныг үдэж бай

2024-04-22

Х.Нямбаатар: ТҮК-ийн ажилчдын хүүхдийг гадаадад төлбөргүй сургана

Өнөөдөр болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар “Энэ

2024-04-22

Х.Тамир: Их, дээд сургуульд элсэх босго оноо өмчийн хэлбэр харгалзахгүй ижил байна

Дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх журамд орсон өөрчлөлтийн талаар өнөөдөр Боловсрол,

2024-04-18