PC тоглоомын газар, диско болон бүжгийн баарны үйл ажиллагааг нээхгүй

2020-07-02 2014 1

Улсын Онцгой комиссын шийдвэрээр нийтийг хамарсан зарим үйлчилгээнүүдийг 2020 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс үе шаттай нээх чиглэлээр эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргаж ажиллахыг аймаг, дүүргийн Засаг дарга нарт зөвшөөрсөн.

Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын Коронавируст цар тахлын үед эдийн засгийг дэмжих зарим арга хэмжээний тухай А/930 захирамж гаргасан байна. Захирамжид дэлхий нийтэд тархаж буй “Ковид-19” халдварт цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд олон нийтийг хамарсан жагсаал цуглаан, арга хэмжээ, PC тоглоомын газар, диско болон бүжгийн баарны үйл ажиллагааг түр зогсоосон. Өөрөөр хэлбэл PC тоглоомын газар, диско болон бүжгийн баарны үйл ажиллагааг нээхгүй.

Харин үйл ажиллагааг нь нээх үйлчилгээний газруудад:

-диско болон бүжгийн баарнаас бусад баар
-биллиард
-караоке
-хүүхдийн зуслан
-тоглоомын газар
-шашин, соёл урлаг, үзвэр үйлчилгээний газруудад халдварын эрсдэлийн үнэлгээ хийж, мэргэжлийн байгууллагын шаардлагыг хангуулан үе шаттайгаар нээнэ.
Захирамжийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд үйлчлүүлж байгаа иргэд болон ажилчдын биеийн халууныг шалгаж нэвтрүүлэх, гарыг тогтмол ариутгах, амны хаалтын хэрэглээг хэвшүүлэх, халдваргүйтгэлийг 2 цаг тутам хийх, үйлчлүүлэгчдийг олноор нэг дор байршуулахгүйгээр хоорондын зайг зохицуулж, мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөмж, шаардлагыг мөрдөж ажиллах юм.

Захирамжийг бүрэн эхээр нь хүргэж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Сурагчаа зодсон багшид 10 хоног баривчлах шийтгэл ногдуулжээ

Цахим орчинд 2024 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр ерөнхий боловсролын сурагчийн биед багш нь халда

2024-04-22

“Бэлтэс мөрөн” ХХК-д холбогдох хэргийн шүүх хуралдааныг ирэх сарын 1-нд нээлттэй хийнэ

"Бэлтэс мөрөн" компанийг үүсгэн байгуулагч нэр бүхий есөн иргэнд холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн

2024-04-19

Малчдыг малжуулах ажлын хүрээнд нийт 22 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн

УИХ-ын пүрэв гарагийн нэгдсэн чуулганаар Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлт

2024-04-19