Сиатл-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүнд коронавирус илэрлээ

2020-06-25 590 0

ЭМЯ-аас хийсэн коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Зургаадугаар сарын 24-ний өдөр дөрвөн лабораторид нийт 333 сорьцод шинжилгээ хийхэд, 332-т нь коронавирус илрээгүй. Харин Сиатл-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүнд коронавирус илэрлээ. Халдвар илэрсэн иргэн 64 настай, эмэгтэй. Мөн өнөөдөр нэг хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч байгаа.

Нийт батлагдсан тохиолдол Монгол Улсын хэмжээнд 216, үүнээс эдгэрсэн 169 байна. Эмчилгээнд байгаа 47 хүний биеийн байдлыг үнэлбэл 41 нь хөнгөн, зургаа нь хүндэвтэр байгаа.

Өнөө өглөө ОХУ-аас 114 зорчигч ирсэн. Гурван хүнийг сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-т тусгаарлаад дараагийн онгоцуудыг хүлээж авах бэлтгэлээ хангаж байна” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Архины хамааралтай хүмүүсийн ард сэтгэл зүйн суурь асуудал байдаг

Нийслэлийн Аддиктлогийн төвийн судлаач Б.Төртогтох архинд донтох эмгэгийн тухай дараах мэдээллийг өг

2024-03-03

Хувь хүний өвчин “Сэтгэлээ барьж чадаагүй”-ээс үүсдэг

-Хүн муулах, шүүмжлэх, өширхөх, хонзогнох, үл уучлахад ходоодны хүчил ихэснэ.-Хэт халуун хоол идэх

2024-02-28

EClinicalMedicine: Эрдэмтэд Covid19 хүний тархинд хэрхэн нөлөөлдөг болохыг судалжээ

Ливерпүүлийн их сургуулийн эрдэмтэд Covid19 хүний тархинд хэрхэн нөлөөлдөг болохыг судалжээ. Корона

2024-02-19