Германы махны үйлдвэрт халдвар гарч, 400 хүн коронавирусээр өвчилжээ

2020-06-18 740 0

Өнөөдрийн коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийн үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Нарангэрэл Герман улсын махны үйлдвэрт коронавируст халдвар гарч, 400 хүн өвчилснийг мэдээллээ. Тиймээс хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид ариун цэвэр болон үйл ажиллагаандаа сайтар анхаарахыг сануулав.

Манай хөрш болох БНХАУ-ын Бээжин хотын хүнсний захаас ч уг вирусын халдвар тархаад байгаа билээ. Өнгөрсөн хоёр сар орчим хугацаанд Бээжин хотод коронавирусийн дотоодын гаралтай халдварын тохиолдол бүртгэгдээгүй байсан. Гэвч энэ сарын 11, 12-ны өдрүүдэд тус хотод дотоодын гаралтай шинэ тохиолдлууд бүртгэгдэж эхэлсэн юм. Тодруулбал, анх 11-ний өдөр хотын Сичөн дүүрэгт шинээр нэг тохиолдол, 12-ны өдрийн үдээс өмнө 2, үдээс хойш 4, нийт зургаан тохиолдол тус тус бүртгэгдэв.

12-ны өдрийн үдээс өмнө онош нь батлагдсан хоёр хүн нь “Хятадын мах, махан бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүний нэгдсэн судалгааны газар”-т нэг дор ажилладаг хүмүүс байсан. Мөн тэдний нэг нь сүүлийн 14 хоногийн дотор Шаньдун мужийн Чиндао хот руу тав хоногийн хугацаанд томилолтоор яваад ирсэн байжээ. Тэд “Шиньфади” хүнсний барааны бөөний захтай ямар нэгэн байдлаар холбоотой хүмүүс байгаа юм.

Улмаар далайн бүтээгдэхүүн, мах махан бүтээгдэхүүн, гадаад орчны зэрэг 5424 ширхэг дээжийг цуглуулж, нуклейн хүчлийн шинжилгээнд хамруулах явцад “Шиньфади” захаас авсан орчны 40 дээжид эерэг хариу гарчээ. Мөн тус захын 1940 ажилтан сайн дураараа нуклейн хүчлийн шинжилгээнд хамрагдсанаас 45 хүний хоолойн арчдасын шинжилгээ эерэг гарсан байна.

Түүнээс гадна хотын Хайдень дүүргийн нэгэн хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний захаас авсан нэгэн иргэний шинжилгээний хариу мөн эерэг гарчээ. Энэхүү хүн нь Шиньфади захын өвчтөнтэй харилцсан юм байна. Дээрх 46 хүнийг тусгаарлан, ажиглалтад авсан байна. Улмаар Шиньфади захыг 13-ны өдрийн 3 цагаас эхлэн битүүмжилж, бүрэн хэмжээний ариутгал хийж байгаа билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Архины хамааралтай хүмүүсийн ард сэтгэл зүйн суурь асуудал байдаг

Нийслэлийн Аддиктлогийн төвийн судлаач Б.Төртогтох архинд донтох эмгэгийн тухай дараах мэдээллийг өг

2024-03-03

Хувь хүний өвчин “Сэтгэлээ барьж чадаагүй”-ээс үүсдэг

-Хүн муулах, шүүмжлэх, өширхөх, хонзогнох, үл уучлахад ходоодны хүчил ихэснэ.-Хэт халуун хоол идэх

2024-02-28

EClinicalMedicine: Эрдэмтэд Covid19 хүний тархинд хэрхэн нөлөөлдөг болохыг судалжээ

Ливерпүүлийн их сургуулийн эрдэмтэд Covid19 хүний тархинд хэрхэн нөлөөлдөг болохыг судалжээ. Корона

2024-02-19