Хөтлөгч Б.Чимгээ “Улаан мөнгө”-ний орлогогүй…

2020-06-16 2388 0

Түүхэндээ байгаагүй хамгийн олон нэр дэвшигч өрсөлдөж буй энэ удаагийн сонгууль олон ч хүний хөрөнгө зоорийг ил болгож байна. Зарим нь ч бүр хэдий завандаа, ямар замаар энэ их хөрөнгийг хуримтлуулсан юм гэж эрхгүй хардмаар хөрөнгөтэй байх аж. Эсвэл алс нь гишүүн болчихвол гэж бодоод зориуд хөрөнгөө цаасан дээр арвижуулж бичсэн юм уу, гайхмаар…

Нэвтрүүлэгч Б.Чимгээгийн нөхөр М.Чойдорж Сүхбаатар дүүрэгт  бие даан нэр дэвшиж байгаа. ИЗНН-аасаа бус бие даан нэр дэвшихээр болсон түүний ХОМ ч олон нийтийн анхаарлыг татаж байна, гэхдээ их гэдгээр биш л дээ. М.Чойдоржийн хувьд жилийн  91 сая төгрөгийн орлоготой. 802 сая төгрөгийн гурван орон сууц, нэг авто зогсоолтой, 70 сая төгрөгийн хадгаламжтай, “Баджэр интернэшнл ложистикс” ХХК, “Жигүүртур” ХХК, “Чойстур” ХХК-тай хэмээн мэдүүлжээ.

Хамгийн сонирхолтой нь М.Чойдоржийн гэр бүлийн гишүүдийн орлого 0 төгрөг. Нэвтрүүлэгч Б.Чимгээгийн хувьд Монгол HD телевизийн дэд захирал, Монголдоо томоохонд тооцогдох арга хэмжээ, шоу хөтөлдөг гээд бодохоор ямар ч гэсэн орлого нь 0 төгрөг баймааргүй, жилийн орлого нь бас л чамлахааргүй дүн гарах ёстой баймаар. Гэтэл түүний нөхөр М.Чойдорж ганц бие хүн шиг гэр бүлийн гишүүдийн орлогоо 0 төгрөг хэмээн мэдүүлжээ.

Б.Чимгээ нэгэн ярилцлагадаа “Нөхөртөө хэт их ачаа үүрүүлсэн хүүхнүүдийг хараад гайхдаг. Би хувьдаа нөхөртөө нэмэр ба чимэг болоод явах нь хүчирхэг эмэгтэйн шинж хэмээн боддог” гэж байсан удаатай. Гэтэл түүний нөхөр М.Чойдорж эхнэрээ “улаан мөнгөний орлогогүй” гэж ХОМ-ээрээ хэлсэн байх юм. М.Чойдорж нэр дэвшигч ХОМ-ээ буруу гаргаж, гэр бүлийн гишүүдийн орлогоо “нуусан” болж л таарч байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Шар Гэгээ” уран сайхны кино “Мөнгөн мод” наадмын шилдэгээр тодорлоо

“Мөнгөн мод” соёл, урлагийн шилдгүүдийг тодруулах наадам энэ сарын 27-нд  Улсын дуурь бүжгийн эрдмий

2024-03-30

М.БИЛЭГСАЙХАН: Mиний бичихээс илүүтэй ШҮЛЭГ намайг тоож төрдөг

"Монголчуудын амьдрал" сонины “Нууцхан яриа” булан хайр дурлал, секс хийгээд нууц амраг гэх мөнхийн

2024-03-25

Даян аварга Н.Батсуурь “Наурызын баяр”-ын бөхийн барилдааны түрүүг авлаа

"Наурызын баяр"-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Увс аймгийн

2024-03-19