Улсын начин Д.Цэрэнтогтох, дуучин Э.Чулуунчимэг нар ГЭРЛЭЛТЭЭ бүртгүүлж, албан ёсоор гэр бүл боллоо

2020-06-22 2658 9

Хөдөлмөр зүтгэ­лийнхээ ачаар богинохоон хугацаанд өмнөх үеийнхнийгээ ардаа орхин, нийтийн дууны өнгө аясыг тодорхойлогчдын нэг болж чадсан дуучид бол дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нар. Эх орноо хэдэнтээ тойрон аялан тоглолтын рекордыг эвдэн, тухайн оныхоо “Хамгийн хөдөлмөрч уран бүтээлч“-ээр шалгарч байсан тэд өрх тусгаарлаад багагүй хугацааг үдэж байна. Дуучин Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нар бүл нэмж, хүүдээ Жавхлан, охиндоо Баясгалан гэх нэрийг хайрласан.

Харин энэ хугацаанд дуучин Э.Чулуунчимэг “Бүсгүй ертөнц“ бие даасан тоглолтоо хийн Монгол орноо бүтэн тойрон ая дуугаа өргөөд ирсэн. Дуучин Найдандорж, Чинбаяр нартай хамтран “Бид нэг үеийнхэн“ тоглолтоо ч хийж амжсан.

Чингэж хувьсгалын ажлыг хувийн амьдралаасаа тэргүүнд тавьж явсан дуучин бүсгүй, Монгол Улсын начин Д.Цэрэнтогтох нар билэгт сайн өдөр гэрлэлтээ бүртгүүлэн албан ёсны гэр бүл болжээ. Төрдөө өрх, түмэндээ бүл нэмсэн залуу хосдоо аз жаргал хүсье.

Ирээдүйтэй, жудаг сайт бөхчүүдийн тоонд орж явдаг начны цолны найран дээр дуучин бүсгүй ая дуугаа өргөх үест тэд танилцсан аж. Дуучин бүсгүйг аялан тоглолт хийхэд нь олон хүн “Ганц бие бүсгүй хүнд ахадсан ачаа“ хэмээн гайхаж байсан нь бий. Тэр бүхнийх нь ард харин Цэрэнтогтох начин түшиг тулгуур болж байсан гэх юм билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Нэг хүн 20-30 ломбард ажиллуулж, ломбард тойрсон бүлэглэл бий болжээ

ШӨХТГ, ХЭҮК болон цагдаагийн байгууллага 8 дугаар сарын 21-ээс 9 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэ

2020-09-30

“Шунхлай трейдинг” компанийнхны шунал дуусахгүй нь…

“Шунхлай трейдинг” ХХК Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Баянхошууны Хөтөлд зам

2020-09-30

Томуугийн вакциныг өндөг, тахианы гаралтай бүтээгдэхүүнүүд харшилтай хүн хийлгэж болохгүй

Маргааш буюу 10 дугаар сарын 01-ний өдрөөс томуугийн халдвараас сэргийлэх дархлаажуулалтын аян оро

2020-09-30